Говь-Алтайн Чандмань сумын цэцэрлэг орчин үеийн стандарт бүхий тоглоомтой боллоо
Говь-Алтайн Чандмань сумын цэцэрлэгийн хамт олон санаачлан цэцэрлэгийн хүүхдүүддээ тоглоом авах хандивын аяны тухай фэйсбүүкт зар оруулсан байсныг Чандмань сумын залуу сэхээтэн Ц. Тэгшрэнцэн дэмжин өөрийн хүсэлтээр " Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" бүлгэмийн админтай хамтран "Грүпп-2500" гэх чэллэнж аяныг санаачлан 9.850.000 төгрөгийг грүппийн гишүүд болон хөдөө орон нутаг, гадаадад амьдардаг иргэдийн сэтгэлийн хандиваар босгожээ.
" Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" фэйсбүүк бүлгэм нь одоогоор нийт 4000 гаруй идэвхтэн гишүүдтэй бөгөөд, нийт цугларсан мөнгөн дүнгийн ихэнхийг нь энэ грүппийн гишүүдийн дэмжлэг, сэтгэлийн хандиваар цугларлсан билээ. Энэхүү чэллэнж хандивт нэгдсэн бүх ЧАНДМАНЬ-чууддаа баярлалаа.
Мэдээ оруулсан: 2018-09-20 12:36:36