ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 9179-0101 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг " Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" фэйсбүүк бүлгэмээр давхар хүргэж байна.
Чандмань сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ

 

Говь-Алтай аймгийн Чандмань сумын засаг дарга, Нутгийн зөвлөлийн ивээл дор болж буй “Нутаг сэтгэл- Зөв хандлага- Зөв хөгжил” гэсэн сэтгэлд зохист уриатай Чандмань сумын уугуул суугуул залуусын анхдугаар чуулга уулзалт энэ өдрүүдэд амжилттай болж байна.

Эх орон даяар дуулиан болсон энэхүү чуулганаа өндөр төвшинд зохион байгуулахын тулд санаачлагчид болон сумын зарим залуус олон чиглэлийн ажил зохион байгуулсаны нэг нь сумандаа сагсны талбай байгуулах ажил байлаа. . 3алуус цөөхүүлээ өдөр шөнөгүй ажиллаад чуулган эхлэхийн яг өмнөхөн сагсны талбайгаа тохижуулж дуусгасан. Хөндлөнгөөс харахад чамлалттай цөөхөн хүн ажиллаж харагдсан энэ ажил тийм ч амар байгаагүй нь мэдээж.
 
Гэвч их олон хүн, залуучууд, ахмадууд, ЗДТГ, нутгийн зөвлөл, бизнесмэнүүд, нутгийнхан энэхүү чуулга уулзалтыг дэмжиж амжилттай болоосой үр дүн гараасай гэсэндээ сэтгэлийн дэм, нэмэр хандив болохын хэрээр чамлалтгүй өгсөн нь залуусын урам зоригийг бадрааж ажлаа түүртэлгүй дуусгах хүчийг өгсөн юм. Мөн сагсан бөмбөгийн талбайн бүтээн босгох мөнгө болох 6 сая 800000 төгрөгийг Батаагийн Ану бүсгүй хувиасаа өгсөн нь ялангуяа сумын хойч ирээдүй болсон хүүхэд багачуулд зөв хөгжилтэй зөв төлөвшилтэй болж өсөж хөгжихөд нь нөлөөлөх том хөрөнгө оруулалт боллоо…
 
Ийнхүү эхнээсээ л олон сайхан зүйлийн эхлэлийг тавьж байгаа Нутаг сэтгэлтэй залуучуудын чуулга уулзалтаас гарах үр дүн нутгийн өнгө төрхөнд үнэт шигтгээ болж, залуусын санаачилга сэтгэлчлэн бүтэх болтугай.

 

Мэдээ оруулсан: 2019-08-21 16:08:43