ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг " Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" фэйсбүүк бүлгэмээр давхар хүргэж байна.
Б.АМАРТҮВШИН: “Мэргэжил сонголт”, “ЭЕШ-ыг хэрхэн амжилттай өгөх” талаар сургалт зохион байгууллаа.
 
“БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГАА” БОЛОН “ЧАНДМАНЬ-100” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
 
            2019.03.30.
 
          Миний бие Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг “Боловсролын чанарын үнэлгээний судалгаа”-ны ажил болон “Чандмань-100” хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Чандмань сумд 2019.03.19 – 22-ны өдрүүдэд ажилласан болно. 
 
         Чандмань сумд очсоны дараа ирсэн зорилго, хийх ажлууд, цаашдын зорилттой холбоотой асуудлыг холбогдох албаны дараах хүмүүст танилцуулж, санал солилцож, ажлаа эхлэв. Үүнд:
 
Сургуулийн захирал Ц.Жүгдэрнамжил, сургалтын менежер Ж.Санжсүрэн,      О.Гэрэлцэцэг нар
Сумын ИТХ-ын дарга Н.Сутай болон Засаг даргын орлогч ц. Алтанхишиг
Нутгийн зөвлөлийн суурин төлөөлөгч Р.Дашдорж
Цэцэрлэгийн эрхлэгч Сарангэрэл
Соёлын төвийн эрхлэгч Ц.Лханаажав болон музейн ажилтан Ариунаа
            Мөн сургуулийн багш нар болон ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүдтэй уулзаж сургалт зохион байгуулав. Үүнд:
 
Багш нарт:
Чандмань-100 хөтөлбөрийн хүрээнд боловсролын чиглэлээр хийгдэх ажлын тухай
Боловсролын чанарын үнэлгээний тухай
Элсэлтийн ерөнхий шалгалтын тухай
Амжилттай суралцахуйн тухай
Сургалтын орчинг бүрдүүлэх тухай
Ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүдэд:
Мэргэжил сонголтын тухай
Элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгөхөд анхаарах зүйлсийн тухай
 
 
            Сургалт, хэлэлцүүлгийн агуулга:
 
“Чанарын үнэлгээний судалгаа”-ны зорилгын талаар мэдээлэл өгч, зохион байгуулалт хийв.
      Чанарын үнэлгээний судалгаа нь улсын хэмжээний 756 ЕБС-иас түүврийн аргаар 128 ЕБС-ийг сонгож бага (3, 5-р анги), суурь (9-р анги), бүрэн дунд (10-р анги)боловсролын түвшинд математик, монгол хэл, хөгжим, англи хэл, физик, биологийн хичээлийн агуулгаар СОРИЛ ТЕСТ, мөн СУРЛАГЫН АМЖИЛТАД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА-г багш  нар, эцэг эхчүүд, сургуулийн удирдлагуудаас авч “Сурлагын чанарыг хэмжих” зорилгоор хийгддэг томоохон ажил бөгөөд Говь-Алтай аймгаас Чандмань сумын ЕБС хамрагдаж байгаа тухай танилцуулав. Мөн энэ судалгаанд Чандмань сумын үзүүлэлт хэр байгааг Улс, Говь-Алтай аймаг, Чандмань сумын сурлагын үзүүлэлттэй харьцуулсан шинжилгээг танилцуулав.
 
Дээрх үзүүлэлтээс харахад Чандмань сумын ЕБС-ийн сурлагын үзүүлэлтийг авч үзвэл:
Монгол хэлний сургалтаар аймаг, улсын дундажаас өндөр
Байгалийн ухаан, нийгмийн ухааны сургалтаар аймаг, улсын дундажтай ойролцоо
Математикийн сургалт аймаг, улсын дундажаас доогуур байна.
 
 
            12-р ангиа төгсөөд их, дээд сургуульд элсэх уралдаант шалгалт болох Элсэлтийн ерөнхий шалгалтын хувьд Говь-Алтай аймаг нь сүүлийн жилүүдэд байраа урагшлуулж, 2015 онд 21 аймгаас 15-р байранд байсан бол 2018 онд 9-р байранд орсон байна.
 
            Чандмань сумын хувьд мөн байр нь урагшилж 2017 онд 21 сургуулиас 20-р байранд байсан бол 2018 онд 8 байр урагшилж 13-р байранд жагсаж байна.
 
            Цаашид үр дүнтэй ажиллаж чадвал Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтыг ахиулах боломж байна. Мөн багш нарт Боловсролын үнэлгээний төвийн www.stat.eec.mnсайтад нэвтэрч сургуулийнхаа бүх сурагчдын ДАТА-г авч анализ хийх аргачлалыг зааж өгсөн болно. Мөн холбогдох бүх дата мэдээллийг exсel файлаар сургалтын менежерт хүлээлгэн өглөө.
 
            Ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүдэд “Мэргэжил сонголт”, “ЭЕШ-ыг хэрхэн амжилттай өгөх” талаар сургалт зохион байгууллаа.
 
4. “Чандмань 100” хөтөлбөрийн хүрээнд дараах зүйлүүдийг хүлээлгэж өгөв. Үүнд: 
 
Сургуулийн номын санд багш сурагчдын уншиж судалбал зохих сургалтын агуулгад хамаарах 80 ширхэг ном, гарын авлага, сургалтын материалыг хүлээлгэж өгөв. (номын жагсаалтыг хавсаргав)
 
Байгалийн ухааны ЗАН-ийн багш нарын хэрэгцээнд зориулж SAMSUNG брэндийн  хэвлэгч, хувилагч, скайнер бүхий 3 үйлдэлт төхөөрөмжийг хүлээлгэж өгөв. (зургийг хавсаргав)
 
            5.  Сумын ИТХ-ын дарга Сутай болон Засаг даргын орлогч Алтанхишиг нартай уулзаж ярилцав. Үүнд:
 
Боловсролын чанарын үнэлгээний судалгааны ажлын талаар
Чандмань 100 хөтөлбөрийн хүрээнд “БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДЭХ АЖИЛ”-ын талаар
 
6. Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн суурин төлөөлөгч Дашдоржтой уулзаж зөвлөлдөв.
 
            Чандмань сумын ЕБС-ийн сурлагын үзүүлэлтүүд, түүнд хийсэн шинжилгээ, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар санал солилцов.
 
            7. Энэ хугацаанд хийсэн нэг ажил бол АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД-ыг зохион байгуулж явуулсан явдал байлаа.  
 
            Энэ ажилд аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Байгалмаа оролцов.
 
            Нийт 6 – 12-р ангийн 197 сурагч оролцож, дундаж гүйцэтгэлийн хувь 32% байна.
 
6-р ангийн 29 сурагч, гүйцэтгэлийн хувь: 37.2%
7-р ангийн 35 сурагч, гүйцэтгэлийн хувь: 77.1%
8-р ангийн 25 сурагч, гүйцэтгэлийн хувь: 30.8%
9-р ангийн 36 сурагч, гүйцэтгэлийн хувь: 6.8%
10-р ангийн 27 сурагч, гүйцэтгэлийн хувь: 22.6%
11-р ангийн 25 сурагч, гүйцэтгэлийн хувь: 20.6%
12-р ангийн 20 сурагч, гүйцэтгэлийн хувь: 29.3%
 
            Сумд ажиллахад Чандманий сургуулийн 1989 оны төгсөгчид А.Пүрвээ, Ц.Баярмаа, Д.Лувсандорж  болон 1990 оны төгсөгч Ц.Бүрэнбаатар оролцлоо.
 
 
            Сумд ажиллахад тус сумын удирдлага, сургуулийн захирал, багш нар, эцэг, эхчүүд, мөн албан байгууллагын дарга, эрхлэгчид дэмжлэг үзүүлж байсанд талархлаа илэрхийлье.
            Суманд ажилласан ажлын зорилго, хийсэн үйл ажиллагааны талаар “Говь-Алтай аймгийн Чандмань сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл”, “Chandmani sum EBS.nbagshajilchid”, “Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг” фейсбүүк групуудэд мэдээлэл оруулж олон нийтэд мэдээлсэн болно.
 
 
             Б.АМАРТҮВШИН.  Нутгийн зөвлөлийн боловсрол хариуцсан нэгжийн ахлагч
 
 
 
 
 
 
 
 
 
Мэдээ оруулсан: 2019-05-02 08:51:21