ЧАНДМАНЬ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН АЖЛЫН
ТАЙЛАН
2019.03.14 Талын шанд
Соёлын төв нь аймаг сумын засаг даргын мөрийн хөтөлбөрүүд,соёл урлагийн талаар баримтлах бодлого ,үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ зэрэг эрх зүйн баримтуудыг үйл ажиллагааны чиглэл болгон жил улирал сарын ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажил үүргээ гүйцэтгэлээ. Тус соёлын төв нь 2019 онд үндсэн ажилтан 6 ,гэрээт ажилтан 4-н гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын баг байгууллагууд,төрийн бус байгууллагууд,ард иргэдээс жилд явуулах соёл урлагийн ажлын төлөвлөгөөнд тусгах санал авч ажлын нэгдсэн төлөвлөгөөндөө тусган үйл ажиллагаааа хамтран зохион байгуулж байна.
Тус соёлын төв нь 2018 онд аймагтаа соёл урлагийн байгуугууллагынхаа хүрээнд тэргүүн байр эзэлсэн ба үүнд: соёл хүмүүжлийн 265 нэр төрлийн ажлыг зохион байгуулж шинэ уран бүтээл 16 ,тоглолт 62 ,соёл чөлөөт цагийн ажил 187-н ажлыг зохион байгуулан явуулж үзэгчидэдсоёл урлагийн олон төрлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хүртээмжтэй явуулж 2018 онд 48650 үзэгчидэд үйлчлэн 2200.000 төгрөгний орлого хийж орлогын төлөвлөгөөг биелүүллээ. Хөдөөгийн багт соёлын иж бүрдэл үйлчилгээг 8 удаа явуулж хөдөөгийн багуудын өдөрлөгт урлаг соёлоор үйлчилсэн.
соёлын төвийн дэргэдэх
Бүжгийн дугуйланд 166 хүүхэд
Хөгжмийн дугуйланд 75 хүүхэд
Драм, уран уншлагын дугуйланд 55 Дууны дугуйланд 165 хүүхэд залуучууд Цэнгээнт бүжгийн дугуйланд 350 хүүхэд залуучууд хамрагдан суралцаж байна.
Соёлын төвийн дэргэдэх бүх төрлийн дугуйланг мэргэжлийн түвшинд чанартай явуулсанаар мэргэжлийн урлагийн сургуульд 7 сурагч дэвшин суралцлаа. Дугуйланд суралцагчдаас2018 онд аймгийн хүүхдийн урлагийн наадамд 6 сурагч бэлтгэн оролцуулж дууны төрлөөр: Б.Амаржаргал тэргүүн байр ,.А.Дүүрэнбаяр 2-р байр МУГЗ Баярбаатарын нэрэмжит баруун бүсийн “Жороон жороон бүжгийн уралдаанд хамтлаг бүжгээр оролцон гранпри шагнал,ахлах насны гоцлол бүжгийн төрлөөр 12-р ангийн сурагч А.Эрдэнэцэцэг 2-р байр эзлэн мөнгөн медаль, дунд насны төрөлА.Баяржаргал 3-р байр эзлэн хүрэл медаль авсан амжилтууд гаргалаа.
Баруун бүсийн энэ уралдаанд оролцоход нийт 1800000 мян төгрөгний зардал гарган оролцож уралдааны дараа сумдаа шинэ уран бүтээл хийн дугуйлангийн сурагчдын тайлан тоглолт хийлээ. Сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд хүрэл тулга, уран жиргээ тэмцээнийг хамтран зохион байгуулан явуулж шалгарсан сурагчид аймгийн улсын урлагийн наадамд амжилттай оролцсон . Энэ онд шилдэг уран бүтээлчдийн тоглолт, нэгдсэн золголтонд зориулсан нээлтийн үйл ажиллагаа, улс аймаг сумын аваргуудад зориулсан хүндэтгэлийн тоглолт,G мобелийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан тоглолт, азтан шалгаруулах шоу цэнгүүн, тэмээний баярт зориулсан тоглолт шоу цэнгүүн, шашин урлагийн хамтарсан тоглолт, ээжийн бүүвйтэй хорвоо тоглолт, нэг минут 100,0 мян төгрөг уралдаант тэмцээн, хөдөөгийн эмэгтэйчүүдийн караоке тэмцээн монгол шагайн наадгай тэмцээн зохион байгуулж ардын дуу,ерөөл магтаал, мэндчилгээ, монгол хувцасны үзүүлбэр шагай наадгайн уламжлалт тоглолт ,эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд зориулсан хүндэтгэлийн тоглолт , ахмад ээжүүдийн хүндэтгэлийн тоглолт, малчин эмэгтэйчүүдийн тоглолт . аймгийн дарга улсын их хурлын гишүүний уулзалт цэнгүүн, эрүүл мэндийн сургалт сайн дурын идэвхитнүүдийн шоу цэнгүүн, ардын авьяастануудын ардын урлагийн тоглолт , 1,3-р багийн соёлын хамтарсан үйл ажиллагаа, эрчүүдийн караоке тэмцээн зэрэг инээдмийн баярын тоглолт,яг түүн шиг уралдаант тоглолт , олон улсын бүжгийн өдөрт зориулсан тоглолт ,цэнгүүн, дэлхийн номын өдөрт зориулсан номын баяр үзэсгэлэн , сургууль цэцэрлэгийн сурагчдын дунд уран жиргээ хүрэл тулга яруу найргийн наадмууд, төгсөгчидийн баярын тоглолт , эмч сувилагчдын баярын тоглолт шоу цэнгүүн дугуйлангийн сурагчдын тайлан тоглолт ,төгсөгчдийн баярын дурсамж тоглолт, цэнгүүн байгууллагын 90 жилийн ой угтажурлагийн наадам, ойн хүндэтгэлийн тоглолт,ахмад уран бүтээлчдийн тоглолт, малчдын тоглолт, өсвөр үеийн уран бүтээлчдийн тоглолт,драмын тоглолт дугуйлангийн сурагчдын тоглолт, сэтгэлийн хандивын тоглолт, сурагчдын урлагийн наадмын тоглолт, санхүүчид дуулж байна тоглолт ,безнисмен, тогооч, татвар төлөгчдийн өдөрт зориулсан шоу ,хаан банк,төрийн банкны өдөр шоу цэнгүүн, ;дохтой тэнцэх өдөр, сурагчдын шинэ жил,цэцэрлэгийн хүүхдийн шинэ жил,
1-р ангийн сурагчдын эрдмийн баяр оны шилдэг ардын дуу, зохиолын дуу,цэнгээнт бүжгийн уралдаант тоглолт ,оны шилдгийн шилдэг уран бүтээлч шалгаруулах уралдаант тоглолт зэрэг олон төрлийн ажил явуулсан ба тэмдэглэлт үйл явдлууд баяраар хөтөлбөрийн дагуу хамтарсан тоглолт уулзалт цэнгүүн зохион байгуулан явууллаа. Сумын эмэгтэйчүүдийн чуулган 2 өдөр болж нийт 352 эмэгтэй оролцон багуудын эмэгтэйчүүдийн дунд урлаг спортын уралдаан тэмцээн уламжлалт шагайн наадгай монгол хувцасны үзүүлбэр ерөөл магтаал ардын дууны төрлүүдээр тэмцээн явуулж байгууллагуудын нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулан төсөвт байгууллагуудыг сурталчилсан үзэсгэлэн,үнэт эдлэлийн ,гар урлал,бренд бүтээгдэхүүн,хоолны үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Мөн дархан бэр,алдарт ээжүүдийн хүндэтгэлийн шоу цэнгүүн
зохионбайгуулан явуулсан.
Ойн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд:
Байгууллагын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж дээд давхарын халаалтын асуудлыг бүрэн шийдвэрлэж бүх өрөө тасалгааг халаалтын системтей холбож 15000,000 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийн халаалттай болж орон нутаг судлах танхим,номын сан мэргэжлийн түвшинд ажиллаж байна.
90 жилийн ойн хүрээнд ард иргэдээс нийт 18444700төгрөгний бэлэн мөнгөний хандив цуглаж байгууллагын гадна тал, бүх өрөө тасалгаанд нийт 9821000/есөн сая найман зуун хорин нэгэн мянган/ төгрөгний урсгал засвар , зочид төлөөлөгчид хүлээн авалтанд 3601200 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн , 3353000 мянган төгрөгний шагнал, урамшил наадмын зардал , ойн гарын бэлэг тээврийн зардалд төгрөг, 1669500 мян төгрөгний эд хогшил авч үзэгчидүйлчлүүлэгчдийн тав тухтай орчинг бүрдүүлэн мэргэжлийн түвшинд ойртуулан тохижуулсан.
Мөн ойн хүрээнд ардын авьяастны ур чадвар урлагийн амжилтыг нь үнэлэн
Аймгийн тэргүүний ардын авьяастан 18
Улсын тэргүүний ардын авьяастан 6
Соёлын алдар медалиар 30
Соёлын гавьяа одонгоор 15
Соёлын яамны жуух бичгээр 2
Соёлын тэргүүний ажилтангаар 5
Боловсролын тэргүүний ажилтангаар 1
Залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медиалаар 11 ардын авьяастан, ажилтангуудыг алдаршуулан шагнаж идэвхи зүтгэлийг нь үнэлэн дүгнэлээ.
Орон нутаг судлах танхимыг түүх угсаатан зан үйлийн ,байгалийн ,өв тээгч өвлөн уламжлагчдын,фото зургийн түүхэн танхим гэж төрөлжүүлэн , ойн хүрээнд цуглуулга хандивиар 35 үзмэрийн баяжилт , 500,000 мянган төгрөгний урсгал засвар , 3000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж тохижуулсан .
Орон нутаг судлах танхимыг мэргэжлийн түвшинд ойртуулан тохижуулахад Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Д. Жаргалсайхан нь нутгийн байгалийн 9 гайхамшигийн зурагт самбар болон 2000,000 сая төгрөгний хөрөнгө оруулалтын хандив өгч тохижууллаа.
Орон нутаг судлах танхимыг мэргэжлийн түвшинд ойртуулан тохижуулсанаар үзэгчид үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин бүрдэж үзэгчдийн тоо өсөн нэмэгдэж сургууль цэцэрлэгийн хүүхдийн дунд кабинет танхимуудад танин мэдэхүйн олон нэр төрлийн ажил үзэсгэлэнгийн бүх төрлийг гарган ажиллаж байна.
Ойн үеэр танхимын төрөлжсөн үзэсгэлэн,түүхэн зургийн үзэсгэлэн,өв тээгч өвлөн уламжлагчдын бүтээлийн үзэсгэлэн,ховор үзмэрийн үзэсгэлэн,түүхэн баримтат өвийн үзэсгэлэн сургууль төгсөгчдийн ,хөдөлмөрийн баатар Б.Чилхаагийн ,Улсын хошой аварга малчин Төмөрийн ,Спортын алдартнуудын ,цэцэрлэг,соёлын төв.хүн эмнэлэг ,сургууль төгсөгчдийн , сумаас төрсөн алдатнуудын түүхэн үзэсгэлэнг төрөлжүүлэн зохион байгуулж үзэгчидэд үйлчилсэн 2018 онд ойн үйл ажиллагаа ахмадын баяр,эмэгтэйчүүдийн чуулган бусад тэмдэглэлт өдрүүд болон явуулын зочид төллөөлбгчидөд танхимаар давхардсан тоогоор нэмэгдэж нийт 3950 үзэгчидэд үйлчилсэн.: Үүнээс хүүхэд 1725 насанд хүрэгч 2200 гадаадын жуулчид, үзэгчид 25 хүнд хүрч үйлчилсэн үйлчилсэн.
Мөн аймагт зохиогдсон алтайн гар урлал, алтайн түншлэл биет бус өв тээгчдийн үзэсгэлэн уралдаанд оролцон аймагт зохиогдсон соёлын биет бус өвийн анхдугаар наадамд 16 хүний бүтээлээр оролцон “Цом тэргүүн байрын шагналыг хүртэж амжилттай оролцон улсын биет бус өвийн их наадамд өндөр настан Н.Төмөр, эсгий эсгий урлалын бүтээлээр Д.Хоролсүрэн, , Д.Долгормаа уламжлалт цагаан идээний бүтээлээр О.Энхсайхан нар амжилттай оролцлоо.
Номын санг мэргэжлийн түвшинд ойртуулан тохижуулж ажиллах нөхцөл болоцоог ханган 500,000 мянган төгрөгний урсгал засварыг хийж шаардлагатай самбар үзүүлэн тоног төхөөрөмжөөр хангасан .
2018 онд 6246 ш номын фондтой 5916 ном олгож 2850 уншигчдад үйлчилсэн. Номын баяр босоо бичгийн баяр, уран жиргээ хүрэл тулга наадмуудыг сургууль цэцэрлэгтэй хамтран зохион байгуулж шинэ номын үзэсгэлэн зөөврийн номын сангаар үйлчилсэн .
Уншигчдад үйлчлэх мэдээлийн самбар үзүүлэнг шинэчлэн ховор , шинэ номын нутгийн зохиолчдын номын үзэсгэлэн гаргаж үйлчилсэн.
Ойн хүрээнд тайзны хөшгийг иж бүрэн сольж тоглолтын гэрэлтүүлэг техник хэргэслийг шинэчлэн үзвэрийн заал бэлтгэлийн өрөө бүжгийн заал,үзэгчдийг угтах үүдний өрөө, буудал коридор, ажилчдын офисс өрөөнүүдийг тус бүр зориулалтын дагуу шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллах үйлчлэх орчинг бүрдүүлэн тохижуулсан.
Мөн шинэлэг үйлчилгээг нэмэгдүүлж дээд давхарт бялдаржуулах танхим,зочид төлөөлөгчдийг угтан авах уулзалт сургалт чөлөөт цагийн танхимыг шинээр нээн ажиллуулсан.
Байгууллагын 90 жилийн ойд Эрдэнэ ,Бигэр,Гуулин,Жаргалан,Баян-уул сумдын соёлын ажилтангууд хүрэлцэн ирж ажлын туршлага солилцсон.
Байгууллагын багш , ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд дээд шатны сургалт семинарт бүрэн хамруулан, сумд онцгой байдлын газраас зохион байгуулсан сургалт бэлтгэл сургуулилтын ажилд хамт олноороо оролцож сургалтанд суулаа.
Мөн аймагт зохиогдсон алтайн гар урлал, алтайн түншлэл биет бус өв тээгчдийн үзэсгэлэн уралдаанд оролцон аймагт зохиогдсон биет бус өвийн анхдугаар наадамд 16 хүний бүтээлээр оролцон “Цом тэргүүн байрын шагналыг хүртэж амжилттай оролцон, улсад өндөр настан ардын язгуур урлаг ёс заншлаар өндөр настан Н.Төмөр,уламжлалт цагаан идээний төрлөөр О.Энхсайхан ардын уламжлалт гар урлалаар Д.Хоролсүрэн, , Д.Долгормаа нар амжилттай оролцож шилдэг өв тээгч өвлөн уламжлагчдын шагнал хүртсэн.
Байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж тохилог орчин бүрдүүлэн үзвэрийн заал бэлтгэлийн өрөө хөгжмийн өрөөний шалыг паркеталж өнгө үзэмжийг сайжруулан эрхлэгчийн өрөөнд иж бүрэн офисс тавилга кабинетуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг авч тохижуулсан.
Байгууллага хамт олноороо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдаж хууль эрхийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн гэмт хэрэг зөрчилгүй архигүй хамт олон болох зорилт тавин ажиллаж байна.
Байгууллагын дотоод ажлыг сайжруулах сарын аян зарлаж төлөвлөгөө гарган багш ажилчид бүр өдөрт хийсэн ажлаа тайлагнан бичиж ажиллаж байна.
2018 онд хөдөөгийн багтай хамтын ажиллагааг нягт уялдуулан явуулж 4 багтай тус бүр хамтарсан үйл ажиллагаа 2 удаа зохион байгуулж ойн арга хэмжээнд баг бүрийг тусгай хөтөлбөрөөр хүлээн авч малчид дуулж байна тоглолтыг зохион байгуулан тоглуулсан .
Байгууллагын 90 жилийн ойн үйл ажиллагаа 2018 онй 7 сарын 24-с эхлэн тоглолтуудаа зохион байгуулж нийт 5 шинэ уран бүтээлийн тоглолт хийсэн.
Мөн Улаанбаатар хотын нутгийн зөвлөл , ахмад ардын авьяастнуудад хүндэтгэл үзүүлэн шоу цэнгүүн тоглолт зохион байгуулсан.
Соёлын төвийн 90 жилийн ойн хүрээнд олон нэр төрлийн ажлыг хийж их бүтээн байгуулалтын жил байсан ба байгууллагын өнгө үзэмж уран бүтээл, үйлчилгээ мэргэжлийн түшинд хүрч үйлчлэн ажиллаж байна.
2019 оны 1-р улиралд төлөвлөгөөний дагуу бүх ажлууд явагдсан ба үүнд: шилдэг уран бүтээлчдийн тоглолт., шоу цэнгүүн 14 удаа гадны тоглолт 1, цагаан сарын шинийнзолгуутын нээлтийн үйл ажиллагаа,музей номын сангийн танхимын үзэсгэлэнгүүд, эх орончдын өдөрт зориулсан шоу цэнгүүн эмэгтэйчүүдийн баярын дууны тэмцээн,ээжийн бүүвэйтэй хорвоо тоглолт, караоке тэмцээн азтан бүсгүй шоу цэнгүүн, эрчүүдийн баяраар нутгийн хүргэн бэрчүүдийн тоглолт,
ТАЙЛАНГ: ХЯНАСАН ЭРХЛЭГЧ Ц.ЛХАНААЖАВ
БИЧСЭН ОНСМ-Н АЖИЛТАН Л.АРИУНАА.
ЧАНДМАНЬ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН АЖЛЫН
ТАЙЛАН
2019.03.14 Талын шанд
Соёлын төв нь аймаг сумын засаг даргын мөрийн хөтөлбөрүүд,соёл урлагийн талаар баримтлах бодлого ,үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ зэрэг эрх зүйн баримтуудыг үйл ажиллагааны чиглэл болгон жил улирал сарын ажлын төлөвлөгөөг боловсруулан 1-р улирлын хэрэгжилтийг ханган ажиллалаа.
Тус соёлын төв нь 2019 онд үндсэн ажилтан 6 гэрээт ажилтан 4-н орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын баг байгууллагууд,төрийн бус байгууллагууд,ард иргэдээс жилд явуулах соёл урлагийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгах ажлуудын саналыг авч ажлын төлөвлөгөөндөө тусган үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан.
2019 оны 1-р улиралд шоу цэнгүүн 18 удаа, шинэ уран бүтээл 3, ардын авьяастаны тоглолт 9 удаа явуулж 600,0 мянган төгрөгний өөрийн орлоготой ажиллалаа. 2019 онд соёлын төвийн дэргэд 8 төрлийн дугуйлан ажиллаж
Үүнд: Бүжгийн дугуйланд 175 хүүхэд залуучууд
Хөгжмийн дугуйланд 76 хүүхэд залуучууд
Дууны дугуйланд 87 хүүхэд залуучууд
Уран уншлага драм 45 хүүхэд залуучууд
Цэнгээнт бүжгийн дугуйланд 158 хүүхэд залуучууд
Шатрын дугуйланд 30 хүүхэд залуучууд мөн номын санг түшиглэсэн яруу найраг , ургийн бичгийн , музейг түшиглэсэн уламжлалт тоглоом наадгайн,морин хуурын урлангийн зэрэг сургалт дугуйлангууд хичээллэж байна.
3-р сард аймагт зохиогдсон “Аялгуу дуурьсгалтай –алтай нутаг” сумдын шилдэг ардын авьяастаны нэгдсэн тоглолтонд ардын авьяастан Буяндэлгэр, Базарсад, Мөнхэрдэнэ,Хандмаа нарыг бэлтгэн оролцууллаа.
Соёлын төв нь морин хуурын урлан,үсчин, зурагчин ,гуанз буудал зэрэг олон төрлийн нэмэлт цогц үйл ажиллагааг явуулж байна
3-р сараас эхлэн насанд хүрэгчдийн дунд хороолол байгууллагуудад хуваарь гарган нийтийн цэнгээнт бүжгийг сурах удам ургийн бичгээ бичих хөдөлгөөн өрнүүлэн бүх бүжгийг зааж сургах ба олон улсын бүжгийн өдрөөр заасан бүжгийн тайлан тоглолт хаврын баяр цэнгээнт бүжгийн тэмцээн явуулах бэлтгэл ажлууд хийгдэж байна.
1-р улиралд байгууллагын ажилчдад ажлын цаг ашиглалт хууль эрхийн мэдлэгээ дэшлүүлэх сургалтууд явууллаа.
Багш ажилчдын өрөө танхим,үзвэрийн заал,,бүжгийн заал буудал зэргийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж,үзэгч үйлчлүүлэгчийн тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэн тохижуулж байна.
Орон нутаг судлах танхимын музейн үзмэрийн сан хөмрөгийн улсын тооллогын комисс гарган ажиллаж тооллогын ажлыг чанартай зохион байгуулан явуулж бүх үзмэрийн зургийг авч хувийн дугаарт оруулан цахим бүртгэлд орууллаа.
Байгууллагын ойн санхүүгийн тайлан мэдээг бүрэн гаргаж холбогдох газруудад хүлээлгэн өгсөн.
1-р улиралд сумаас зохион байгуулагдсан хурал цуглаан ,архивын сургалт болон нэгдсэн үйл ажиллагаанд хамт олноороо оролцлоо.
ХЯНАСАН: ЭРХЛЭГЧ Ц.ЛХАНААЖАВ
БИЧСЭН ОНСМ-Н АЖИЛТАН Л.АРИУНАА
СОЁЛЫН ТӨВД ХАНДИВ ӨГСӨН СУМЫН САЙН МАЛЧДЫН НЭРС
2018.03.15 Талын шанд
№ Малчдын овог нэрс Баг Өгсөн хандив Зарцуулалт
1 Б.Сонинбаатар 1-р баг 100000 төгрөг хонь-1 Соёлын төвийн ойд
2 Т.Өрнөх 1-р баг Хонь-1 ямаа-1 Соёлын төвийн ойд
3 Я.Пүрэвдорж 2-р баг Ямаа-1 Соёлын төвийн ойд
4 Д.Бямбадорж 2-р баг 50,000 төгрөг Ямаа-1 Соёлын төвийн ойд
5 Ц.Зандансүрэн 3-р баг 20.000 төгрөг Соёлын төвийн ойд
6 Б.Баатарсүрэн 3-р баг хонь-1 Соёлын төвийн ойд
7 Ж.Батбаатар 3-р баг 50000 төгрөг Соёлын төвийн ойд
8 Б.Наранбаатар 4-р баг ямаа -1 Соёлын төвийн ойд
СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧ Ц.ЛХАНААЖАВ
Мэдээ оруулсан: 2019-04-15 13:42:54