ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг " Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" фэйсбүүк бүлгэмээр давхар хүргэж байна.
ЧАНДМАНЬ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

ГОВЬ-АЛТАЙ  АЙМГИЙН  ЧАНДМАНЬ  СУМЫН ЕРӨНХИЙ  БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2019 ОНЫ   01 ДҮГЭЭР УЛИРЛЫН   АЖЛЫН ТАЙЛАН

2019. 03. 29                                                                                                                Талын шанд

             2019 оны 01 дүгээр улиралд  дараах  ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 2018 оны жилийн  эцсийн  ажлын тайлан,  мэдээг сумын Засаг  даргын Тамгын газар, аймгийн Боловсрол Соёл урлагийн газарт хүргүүлж ажиллалаа. Ажиллагсад 2018 оны үр дүнгийн гэрээг  дүгнүүлэн,  2019 оны гэрээг  байгуулан ажлаа эхэлсэн  байна.   01 дүгээр сард  аймгийн Боловсрол Соёл урлагийн  арга зүйчид,  Эрдэнэ, Бигэр сумын бага боловсролын багш нарын бүсийн “Тэтгэлэгт хөтөлбөр–III ” сургалт тус  сургууль дээр 2 өдөр амжилттай зохион байгуулагдан явагдсан. Сургалтанд хамрагдсанаар сургуулийн бага боловсролын багш  нар 3 багаар ажиллан тэтгэлэгт  хөтөлбөрт  хамрагдах  төсөл боловсруулж  байна.

2018 оны ажлыг аймгийн Боловрол Соёл урлагийн газраас дүгнэсэн байна

           2 дугаар сарын 11нд  Боловсролын Сайдын шийдвэрээр  3 дугаар  улирлын   хичээл сургалтын үйл ажиллагаа  эхэлж,  сургуулийн  нийт  30 багш  нар  боловсролын  мэдээллийн сайтад  2018-2019 оны хичээлийн   жилийн   ээлжит хичээлийг цахимд  холбох ажлыг өрнүүлэн  ажиллаж байна.

          Шатрын багш Д.Оросоо, насан туршийн боловсролын багш С.Алтантуяа нар  сургуулийн аварга шалгаруулах шатрын  тэмцээн зохион байгуулж явуулсан.

           Сурагчдын аймгийн аварга  шалгаруулах самбо бөх , гар бөмбөг, теннис, шатар, 100 буудалт даамны тэмцээнд нийт 54 хүүхэд  оролцлоо.  

 

Бага боловсролын 8 багш Байгалийн ухааны судлагдахуунаар  туршилтын хичээл бэлтгэн зааж бие биенээсээ  туршлага  судалж, хэлэлцүүлэг зохион  байгуулсан нь үр дүнтэй  байлаа.

 

Нийгмийн ажилтан Хүүхэд хөгжил хамгааллын байгууллагын бодлогыг боловсруулж хамт олонд танилцуулсан  Дотуур байрын  болон 7, 8, 12, 6 дугаар  ангийн сурагчдад “Архи тамхины хор хөнөөл”, “Цахим донтолт”-ын талаар сургалт орсон. Мөн нийтээр сургуулийн орчинд ухаалаг утас барихгүй  байх талаар багш нар  үлгэр дуурайлалтай ажиллаж  эхлээд байна. 

      2 дугаар сард “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд нийт багш нарын онолын мэдлэгийн гарааны үнэлгээг хийж анализ дүгнэлтийг гарган БСУГ-т  хүргүүлсэн.

 

Дундын сургалтын менежер, Шинэ эрин сургуулийн захирал Б.Амартүвшин   ахлах ангийн сурагч, эцэг эхчүүдтэй тус бүр  мэргэжлийн чиг баримжаа олгох  сургалт зохион байгууллаа.

“Оюунлаг Алтай” хөтөлбөрийн хүрээнд сэтгэх чадварын олимпиадын нэгийн давааг 1-12 дугаар  ангийн сурагчид, багш, эцэг эхчүүдийн дунд зохион  байгуулан шалгарсан сурагч багш нар 2-ын даваанд оролцох  бэлтгэл хийнэ. Мөн сурагчдын дунд насны ангилалаар шатрын тэмцээнийг зохион байгуулан ивээн тэтгэгчээр МАН-шагнаж  урамшууллаа.  “Хүрэл тулга” яруу найргийн наадмыг  6-12 дугаар  ангийн сурагчдын дунд  зохион  байгуулж, “Өлзийбулаг” шатахуун түгээх  станцын  эзэн Д.Нянцандаш хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд дэмжин ивээн  тэтгэлээ.Бага боловсролын багш нар технологийн багш Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Түвшинтөр нартай хамтран технологийн хичээл, STEM сургалтаар тус бүр хамтын  хичээл заалаа. Сургуулийн захирал, дундын сургалтын менежер элсэлийн ерөнхий шалгалтын журмыг 12 дугаар  ангийн 22 сурагч, 10 багш, 14 эцэг эхчүүдэд  хурал хийж танилцууллаа. 12 дугаар  ангийн нийт 21 сурагч ЭЕШ –ийн цахим бүртгэл судалгаанд хамрагдсан. Их дээд сургуульд элсэгчид  Монгол хэл бичгийн шалгалтыг  3 дугаар  сарын 23 нд өгөхөд бэлтгэн давтлага өгч  байна. 3 сард Алтайн ЭЕШ -ийн сорилго  шалгалт удирдамжийн дагуу төгсөх 12 дугаар  ангиас  авсан.

           Боловсролын  үнэлгээний төвөөс 3, 9, 10 дугаар ангийн 7 судлагдахуун хичээлээр чанарын үнэлгээний шалгалтыг  түүврээр  авах комисст Нийслэлийн Шинэ эрин сургуулийн захирал Б.Амартүвшин, Аймгийн Боловсрол Соёл урлагийн газрын мэргэжилтэн Н.Байгальмаа нар хамтран  зохион байгуулан авч, багш нарт тус бүр сургалт зохион байгууллаа.

Тус сумын 100 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа  “Чандмань -100”  хөтөлбөрийн хүрээнд 1989 оны төгсөгчид ивээн тэтгэн тус сургууль дээр анхны  Англи хэлний  олимпиадыг  6-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулан 1-3 байр эзлүүлэн  мөнгөн шагнал үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулан, Тэргүүн байранд шалгарсан 7 сурагчдыг “Найрамдал” зусланд амрах эрхийн  бичгээр шагнаж урамшууллаа.

Зэвсэгт хүчний  98 жилийн ой, эр цэргийн  баярыг угтан сумын  төрийн албан хаагчдын  дунд Марш тактикийн тэмцээнд тус сургуулиас 2 баг нийт 16 албан хаагч оролцон  Түмэнбаяр ахлагчтай баг  3 дугаар  байранд шалгарсан. 

 

Төрийн албан хэрэг хөтлөлт, дотоод  ажил шийдвэр биелэлтийн сургалтанд тус сумд зохион байгуулагдан Эрдэнэ, Чандмань сумын  албан хаагчид оролцлоо.

 

3 сард байгууллагын архив, албан хэрэг  хөтлөлтийн сайжруулах талаар Эрдэнэ Чандмань сумын төрийн албан  хаагчдад Эрдэнэ сумд аймгийн архивын  албаны дарга Мандаххүү, цахим сангийн оператор Байгальмаа нар сургалт хийлээ.

 Санхүүгийн талаар: 2019 оны төсвийн  хуваарийг хүлээн авч,  2019 онд тэтгэмжинд хамрагдах  багш, ажилчдын баримт материалыг бүрдүүлэн, 2019 оны 01 дүгээр  сараас  эхлэн  төрийн албан  хаагчдын цалинг  Засгийн  газрын 24, 25  дугаар  тогтоол,  2018 оны 12 дугаар сарын 19 ны өдрийн Засгийн газрын 382 дугаар  тогтоолоор орон нутгийн  нэмэгдэл, ур чадвар, зэргийн  нэмэгдэлийг мөрдлөг  болгон  хэрэгжүүлж  эхэлсэн. 01 дүгээр  сараас эхлэн сургуулийн нягтлан бодогчийг  байгууллага дээр өрөө  тасалгаа гарган, ажиллах  нөхцөл боломжийг  бүрдүүлж өгсөн байна. 2018онд тус сургуулийн нягтлан бодогчоор  ажиллаж байсан Х.Цогтбаатар нь 2018оны санхүүгийн үйл ажиллагаа баримт материалд аудитаар оруулан дүгнэлт нь албан ёсоор  ирээгүй байна. Одоогоор сургууль цэцэрлэгийн нягтлан бодогчоор Ч.Ундралчимэг ажиллаж, Боловсрол Соёл урлагийн газрын санхүү  хариуцсан  мэргэжилтэнгээс  ирүүлсэн мэдээ судалгааг  хугацаанд хүргүүлж  ажиллалаа. 

           01 дүгээр  улиралд  ирүүлсэн 28 бичгийг зохих эздүүд танилцуулан, хариутай хугацаатай бичгийн хариуг шийдвэрлүүлэн  ажлын байртай холбоотой  2 өргөдөл хүлээн  авч тус бүр   шийдвэрлэсэн.   Албан хаагчдын  нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр дундын санг албан хаагч бүр сард 10.000 төгрөг  байршуулахаар  хамт олноор   журмыг  өөрчилсөн  болно. 1дүгээр  сард сурагчдын амралтаар багш нарын саналаар Улаанбаатар хотод эмчилгээ  оношлогоонд хамрагдах, эмчлүүлэх шаардлагатай хүсэлтийг харгалзан унааны зардлыг сургуулиас хариуцахаар шийдвэрлэн  нийт 23 багш, ажилчид Улаанбаатар  хот дахь ахмад багш  нарын уулзалтанд оролцон, Оном сургуультай танилцан туршлагаа хуваалцан, үзлэг оношлогоонд хамрагдсан  байна.

                                                                      ХЯНАСАН

СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ                Ц. ЖҮГДЭРНАМЖИЛ

 

           ТАЙЛАН БИЧСЭН

НОМЫН САНЧ                              С. ЭНХТУУЛ

 

Мэдээ оруулсан: 2019-04-15 13:39:37