ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг " Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" фэйсбүүк бүлгэмээр давхар хүргэж байна.
НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

           Төрсөн нутгийн минь түмэн олон ахан дүүс иргэд ээ,

           Эрхэм уншигчид аа!

           Та бүхэнд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Нутгийн зөвлөлийн

нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Чандмань сумын Нутгийн зөвлөл 1990 онд байгуулагдсан үеэсээ өнөө

хүртэл тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж ирлээ.

           Бид Нутгийн зөвлөлийн дүрэмдээ “Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны

зорилго нь Улаанбаатар хотод оршин суудаг Чандмань сумын уугуул

иргэдийн хүч бололцоонд тулгуурлан төрөлх сумаа хөгжүүлэх, орон нутагтаа

амьдран сууж буй иргэдийн хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино”

гэж заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж, багагүй амжилтад хүрч байгаа

билээ.

           

 

           Энэ хугацаанд сум байгуулагдсаны 70, 80, 90 жил, сургууль, соёлын

байгууллага үүсч хөгжсөний 90 жил, эмнэлгийн 80 жилийн тэгш ойнуудыг

нутгийн удирдлага, уугуул, суугуул иргэдийн оролцоотойгоор амжилттай

зохион байгууллаа. Мөн түүнчлэн цаг үеийн тулгамдсан зорилтуудыг

шийдвэрлэх, оюуны тодорхой бүтээлүүд гаргах зэрэгт багагүй хөрөнгө

оруулалт хийж, байгууллага, иргэдийнхээ ажиллаж амьдрах, хүүхэд

багачуудын сурч боловсрох нөхцөл, боломжийг дээшлүүлэхэд зохих дэмжлэг

үзүүлж ирснийг нутаг усныхан маань сайшаан бахархдаг билээ.

           Нутгийн зөвлөл өөрийн ажилдаа сумын ард иргэд, нутгийн удирдлагын

санаа бодлыг тусган, тэдэнтэй байнга харилцан холбоотой ажилладаг нь

бидний ажлын ололт амжилтын үндэс болдог.

           Одоо бид нутгийн зөвлөлөөс санаачлан 2017 онд боловсруулж, сумын

ИТХ-аас сайшаан дэмжсэн “Чандмань-100” хөтөлбөрийг 2018 оноос

хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд

сумын удирдлага, байгууллага, аж ахуйн нэгжүүд, нийт иргэдийн хамтын

ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэхийн ялдамд, Та

бүхэндээ энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцон амжилт

гаргахыг хүсэн ерөөе.

           Сум орноо хөгжүүлэх чиглэлээр Чандманий нутгийн зөвлөлийн

хэрэгжүүлж буй ажлын туршлагыг бүтээлчээр авч ашиглахыг Монгол

Улсынхаа нийт сумын нутгийн зөвлөлүүдэд уриалж байна.

 

Мэдээ оруулсан: 2019-03-30 14:19:09