ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг " Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" фэйсбүүк бүлгэмээр давхар хүргэж байна.
Чандманьчууд шүтээн хайрхан уулынхаа зэрлэг ан амьтдыг хамгаалах аянд нэгдлээ

Чандманьчууд шүтээн хайрхан уулынхаа зэрлэг ан амьтдыг хамгаалах аянд нэгдэж, нэгэн бүхэл цул гэдгээ батлан харуулсаар байна.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2-р багийн засаг дарга Б.Найрамдал Нутгийн зөвлөлийн дэргэдэх Залуучуудын зөвлөлд хүсэлт гаргаснаар Чандмань хайрхан уулын сүр жавхаа болсон янгирын сүргийг хаврын тарчиг цагт өвс тэжээлээр хангах хандивын аяныг эхлүүлж, түрүүчийн тусламж нутагт очсон байна. Эхний ээлжийн хандиваар цугласан 480.000 төгрөг (1.Одончимэг-100.000, 2.М.Баттулга-30.000 3.Б.Хишигбаатар-100.000, 4.Мөнхболд-40.000, 5.С.Баясгалан-10.000, 6.С.Оюун-50.000, 7.Ц.Эрдэнэсүрэнгийн бэр бүл-50.000, 8.Гантуяа-100.000) - өөр 1 боодлыг нь тээврийн зардалтайгаа 9000 төгрөгөөр бодон 53 боодол өвс худалдан авч, Д.Нарандоржийн хандивласан 50 боодол өвсний хамт нийт 103 боодол өвсийг багийн ИХТ-н дарга Л.Эрдэнэ-Очир, 5-р багийн засаг дарга Г.Мэндбаяр нар хүлээн авч нутгийн иргэдийг дайчлан ууланд хүргэж, тараах ажлыг хийлээ.


Одоогоор: улсын начин Д.Лхагвадорж-100.000, Ц.Ванчинтүгж-70.000, Ду.Байгалмаа-40.000, 1997 оны төгсөлт-40.000 төгрөг, 1989 оны төгсөлт-150 боодол, Б.Банзрагч-200 боодол, Д.Алтанбагана-30 боодол, Ц.Бүрэнбаатар-50 боодол, 1992 оны төгсөлт-150 боодол өвс хандивлаад байна. Дараагийн ээлжийн тусламжийг нийлүүлэн хүргэх ажлыг зохион байгуулж байна. 


Хандивын аян 2019.03.20 хүртэл үргэлжилнэ. Нутгийн зөвлөлийн дэргэдэх Залуучуудын зөвлөлийн гишүүд Ц.Тэгшрэнцэн, Д.Лувсандорж, Х.Байгалмаа, Одончимэг, Б.Хишигбаатар нар идэвх зүтгэл гарган санаачилгатай ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. 
Нутаг орноо гэсэн сайхан сэтгэлийн үүднээс дэмжин ажиллаж байгаа хандивлагч нар болон зохион байгуулж байгаа бүх хүмүүстээ талархал илэрхийлье.

"Залуучуудын зөвлөл" 2019.03.11 Улаанбаатар хот.

 

Мэдээ оруулсан: 2019-03-14 11:05:03