ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг " Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" фэйсбүүк бүлгэмээр давхар хүргэж байна.
НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН 25 ЖИЛИЙН ОЙН ЧУУЛГАН

ЧАНДМАНЬ СУМЫН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН 25 ЖИЛИЙН ОЙН ЧУУЛГАН

2015.11.21.                                                                Улаанбаатар хот      

Нутгийн зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойн баярын чуулганыг   Монгол бөхийн өргөөнд 2015 оны 11 дүгээр сарын 21-нд  зохион байгууллаа. Чуулганд оролцогчдыг хүрэлцэн ирэхэд Чандмань сумын Тамгын газрын төлөөлөгчид цагаан идээний дээж-идээ, ундаагаа өргөн барьж угтав.

Чуулганыг нутгийн зөвлөлийн дарга Р.Нямдорж удирдаж явуулав.

Чуулганд Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Ганбаатар, дэд дарга Р.Самдандовж, нарийн бичгийн дарга Хандмаа болон дараах сумдын нутгийн зөвлөлийн дарга нар, тухайлбал, Алтай- Пүрэвжав, Баян-Уул- Л.Доржпалам, Бигэр- Р.Батсайхан, Бугат-Д.Батбаатар, Дарви-Дамдинсүрэн, Жаргалан-С.Чинзориг, Хөхморьт- Д.Гантөмөр, Шарга-Д.Нямдорж, Эрдэнэ-М.Амартүвшин нар болон Чандмань сумын “Үүрийн туяа” нэгдлийн даргаар ажиллаж байсан, Халиун сумын уугуул Т.Гантөмөр  урилгаар оролцлоо. 

Чуулганд Чандмань сумын ИТХ-ын дарга Н.Сутай, сургуулийн захирал Ж.Буяннэмэх, Тамгын газрын  зарим ажилтан, сургуулийн биеийн тамирын багш зэрэг хүмүүс хүрэлцэн ирж оролцов.

Чуулганд Улаанбаатарт оршин суудаг, Чандманий уугуул нийт 180 гаруй хүмүүс оролцлоо.

Нэг. Р.Нямдорж нутгийн зөвлөлийн 25 жилийн түүхэн замналын талаар илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ нутгийн зөвлөл байгуулах сэдлийг Чандмань сумын уугуул, төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Ц.Лоохууз гаргаж, түүнийгээ нутгийн залуу сэхээтэн Ц.Жамъян-Очирт хэлж, хоёулаа санал нийлж, 1990 оны 5 дугаар сарын 30-нд сумынхаа уугуул иргэдийг Сүхбаатарын талбайд цуглуулан улмаар тэндээсээ Хувьсгалын музейд очиж анхны хурлыг санаачлан хийсэн, тэр хурлаас Ц.Лоохуузыг нутгийн зөвлөлийн даргаар, Д.Цолмонг орлогч даргаар, Ц.Жамъян-Очирыг нарийн бичгийн даргаар сонгосон тухай болон хөгжил, үйл ажиллагааны онцлог, үр дүнгийн талаар тодорхой дурдсан байна.

Хоёр. Н.Сутай мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Сумын төсвийн байгууллагуудын ажилтнуудын хандив 1.0 сая төгрөгийг бэлнээр,  сумын 16 бүсгүйн наамал аргаар  уралсан дурсгалын бүтээлийг гардуулж баяр хүргэлээ. Сургуулийн захирал Ж.Буяннэмэх нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, түүний дотор П.Дамдингийн сургуулийн үүслийн талаар хийсэн судалгааны үр дүнгээр сургууль байгуулагдсан он цагийг 9 жилээр урагшлуулсан тухай дурдаж, эрднийн үнэт чулуу шигтгэн уралсан дурсгалын зүйл гардуулав.

 Гурав. Сумогийн их аврага Харумафүжи Даваанямын Бямбадоржийн Япон улсаас илгээсэн сумочийн хувцас-кимно 20 ширхэг, бөхийн дэвжээ /30 ширхэг хэсгээс бүрдсэн/, эмнэлгийн машины түлхүүр гардуулах ёслол боллоо. Н.Сутай хариу талархал илэрхийлж үг хэлэн Харумафүжид халзан цагаан хонь бэлэглэв. 

 Дөрөв. Нутгийн зөвлөлөөс нэр хүндтэй 10 ахмад хүнд хүндэтгэл үзүүлж, 1945 оны 10 дугаар сарын 20-нд БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулахын  төлөө санал асуулгын баримт бичгээс эцэг, эхийнх нь  гарын үсэг, хурууны хээ бүхий хэсгийг тусгайлан хэвлэж мөнхийн дурсгал болгон тэдэнд гардуулав. Үүнд:

1. Цогт-Очирын Лоохууз

2. Намсрайн Уяабор

3. Дансрангийн Хувцагаан

4. Түндэвийн Юмсүрэн

5. Ядамын Нанжим

6. Бэгзийн Дорж

7. Мөнхбаярын Гонжав

8. Пүрэвийн Дамдин

9. Равдангийн Самдандовж

10. Ядамжавын Жанчив /Буурал аав Дамбийн Налжир, буурал ээж Мэндийн Чойжинхүү нарын гарын үсэг / нар болно.

Тав. Чандманиас өөр нутагт төрсөн хүүхэд, залуучуудад Чандмань сумын иргэншлийн батламж гардуулав. Үүнд:

1.Ядамсүрэнгийн Баттулгын Батболд.

2.Пүрэвийн Дамдингийн Эрдэнэбаяр.

3.Түндэвийн Шатарбалын Нямдорж.

4.Шатарбалын Нямдоржийн Чулуудай.

5.Рэгжийбуугийн Чойдоржийн Болдбаатар.

6.Рэгжийбуугийн Чойдоржийн Ганзориг.

7.Осорын Бяруузанын Сандагдорж.

8. Осорын Бяруузанын Долгорцэнд нар болно.

Зургаа. Аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Ганбаатар баяр хүргэж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Чандманьчууд нутгийн зөвлөлийг анх санаачилсан, одоо ч санаачлагчаар ажиллаж байна. Говь-Алтайчуудын амжилт өндар байгаа. Үүний жишээ нь бөх нь хүчтэй, морь нь хурдан, морь дэлхийд түрүүллээ гэж тэмдэглээд 104 настай Чанцал гуайд хонь, Лоохууз, Нямдорж нарт хурдан буяныхаа хишгээс тусбүр 100 евро бэлэглэв.

Р.Нямдорж хариу талархаж үг хэллээ.

Долоо. Нутгийн зөвлөлийн 25 жилийн ойн нэрэмжит биеийн тамир, спортын тэмцээнд эхний 3 байр эзэлсэн баг, тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав. Үүнд:

Шатрын тэмцээний шагналыг ахмадын зөвлөлийн дарга  М.Моёор гардуулав. 1-р байр-Б.Бордух, 2-р байр- Ч.Заанаа /6-р ангийн сурагч/, 3-р байр- Б.Гантөмөр нар  болно.

Сагсан бөмбөг, волейволийн эрэгтэй, эмэгтэй багийн шагналыг  тэмцээний ерөнхий шүүгч 107-р сургуулийн захирал Ш.Цэрэннадмид гардуулав.

Найм.Чандмань сумын бүрэн дунд сургуулийн авьяаслаг охид, хүвгүүд чуулганд оролцогчдод концерт тоглож сонирхуулав. Концертыг улсын гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан, сумын соёлын төвийн эрхлэгч Ц.Лханаажав нар найруулсан байна. Концертод оролцсон бүх хүүхдийг хүүхдийн ордны медалиар шагнав.  Нутгийн зөвлөл хүүхэд тусбүрийг 10000 төгрөгөөр урамшуулсан болно. 

Чуулганд оролцсон бүх хүмүүст “Чандмань сумын нутгийн зөвлөлийн  товч түүх”, “Чандмань сум байгуулагдсаны 80, 90 жилийн ой” ном, “Бидний Чандмань”сонин болон  нутгийн идээний дээжээс бэлэглэв.

Чуулган ажил хэрэгч, хамтач сэтгэлгээг хөгжүүлэхүйц, элэгсэг дотно болж  өндөрлөв. 

Тэмдэглэл  хөтөлсөн   П.Дамдин 

2014.11.1.     Улаанбаатар хот   

Мэдээ оруулсан: 2019-03-12 11:58:57