Мэргэжлийн сүмогийн 70 дах их аварга Даваанямын Бямбадорж. Харүмафүжи Коохэй
Харүмафүжи Коохэй Даваанямын Бямбадорж
1984-4-14нд Улаанбаатар хотод төрсөн, Говь-Алтай аймгийн аймгийн Чандмань сумын уугуул, Исэгахама дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын 5 дахь, Монголын 3 дахь ёкозүна, Монгол Улсын Гавъяат Тамирчин. Жинхэнэ нэр нь Даваанямын Бямбадорж. 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй (安馬 公平) хэмээх нэрээр барилддаг байсан. Өндөр 186 см, жин 137 кг. Хамгийн дээд цол нь ёзокуна (2012 оны 11 сараас). 2008 оны 11 сарын башод ёкозуна Хакухотой үзүүр түрүү булаалдсан. 2009 оны 5 сарын башод мөн Хакүхотой нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлсэн. Мөн 2011 оны 7 сард 14 давж түрүүлсэн бол 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, Ёкозүна цолд хүрчээ. Дараа нь 2013 оны 1 сарын башёд нэг ч уналгүй түрүүлж, тэр жилийн 11 сард түрүүлээд одоогийн байдлаар 8 түрүүлсэн байна. Үндсэн мэх нь Цүппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ
Аав нь үндэсний бөхийн улсын заан Р.Давааням, төрсөн ах нь улсын начин Д.Лхагвадорж, аймгийн начин дифлимпийн чөлөөт, жүдо төрөлд хошой мөнгөн медальтай Д.Баасандарж, авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар.
2009 оны 6 сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат Тамирчин цол хүртжээ.
Мэдээ оруулсан: 2018-01-23 15:49:04