Уугуул иргэн Дуламын Сүхбаатар 6.1 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хандив өгчээ
Говь-Алтай аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт уугуул иргэн Дуламын Сүхбаатар 6.1 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хандив өгчээ. Мөн Чандмань сумд шинээр баригдаж буй сургуулийн эмнэлгийн тасагт шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг нь авч өгөхөөр болжээ.
Хүн олныхоо эрүүл энхийн манаанд цаг наргүй зогсож нойр хоолгүй ажиллаж байдаг салбарын нэг бол эмнэлэгийн салбар юм. Эрүүл мэндийн энэхүү чухал салбарын нэг болох Говь-Алтай аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт “Чарганжавын Дулам” сангаас болон Дулам гуайн үр хүүхдүүд ач гучууд нь нийлж сумын хүн эмнэлэгт нэн шаардлагатай хараа шалгах аппарат, үзлэгийн ор, хажуугийн гэрэл, холоос халуун хэмжигч ухаалаг төхөөрөмж, даралтны аппаратууд зэрэг чухал хэрэгцээтэй багаж хэрэгсэл нийт 6.150.000₮ хандив өгөхийн зэрэгцээ эмнэлгийн ажилтнуудын дунд азын сугалаа явуулж Батжаргал, Дашдорж, Бумбарнанжид, Баатарсүрэн нар Манжуур хот луу аялах эрхээр, ахмад ажилтан Чимэддорж гуайг 50.000₮, удаан жил ажилласан 4 эмэгтэй ажилтанг тус бүр 50.000₮ шагнасан байна. Мөн шинэ баригдаж буй сургуулийн эмнэлгийн тасагт бүх тоног төхөөрөмжийг нь авч өгөхөөр болжээ. Мөн засаг даргын орлогч Ц.Алтанхишиг, сумын ИХТ-ийн дарга Н.Сутай нар Д.Сүхбаатар, болон "Дулам" санг төлөөлж очсон хандивлагчдад талархал илэрхийлж баяр хүргэлээ.
Нутаг сэтгэлтэй “Чарганжавын Дулам” сангийн тэргүүн С.Бат-Оргил, Дуламын Сүхбаатар, Дуламын Амгаланбаатар, Дуламын Оюунбилэг багш, Дуламын Жаргал, Дуламын Энхтайван болон тэдний гэр бүл болон ах дүүс, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсэн ерөөе. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Мэдээ оруулсан: 2019-03-05 13:02:41