Нийслэл Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат иргэдийн гар бөмбөгийн тэмцээн 2019.02.23-ны өдөр тус сумын уугуул Болдын Амартүвшин захиралтай “Шинэ эрин” олон улсын сургууль дээр боллоо. Тус тэмцээнд Чандмань сумын харьяат, 16-66 насны тамирчдаас бүрдсэн эрэгтэй 8 баг, эмэгтэй 10 баг хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд нутгийн зөвлөлийн тэргүүн Р.Нямдорж, “Чандмань 100” сангийн тэргүүн С.Даваасамбуу, нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд, 1989 оны төгсөгчдийн төлөөллүүд, нутгийн ахмад иргэд оролцлоо.

Тэмцээнийг төгсөлтийнхөө 30 жилийн ойг тэмдэглэж буй 1989 оны төгсөгчид ивээн тэтгэж, Нутгийн зөвлөлийн дэргэдэх залуучуудын бүлэг зохион байгуулалтыг нь хариуцан Нутгийн зөвлөл болон “Шинэ эрин” ОУ-ын сургууль дэмжин хамтран ажиллалаа.

Тус тэмцээн нутгийн иргэд, хүүхэд залуусыг спортоор дамжуулан танилцуулан нөхөрлүүлэх, эх нутгаа гэх сэтгэл зүтгэлтэй болгох, өөрийн чаддаг мэддэг бүхнээрээ нутаг орондоо тус дэмтэй явах хандлагыг төлөвшүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг юм.

Мэдээ оруулсан: 2019-02-25 09:59:57