Улаанбаатар хот дах Чандмань сумын "Нутгийн Зөвлөл" уламжлал болгон зохиодог цагаан сарын золголтыг шинийн 5 нд зохион байгууллаа.
Тус золголтыг чандмань сумын Нутгийн зөвлөлийн тэргүүн, бөхийн нэрт зүтгэлтэн, МУСГЗ Р.Нямдорж үг хэлж Чандмань 100 хөтөлбөрийн тухай танилцууллаа. Золголтод орон нутгаа төлөөлж сумын Иргэдийн хурлын дарга Н.Сутай оролцож сумын иргэддээ мэндчилгээ дэвшүүлж орон нутгийнхаа ололт амжилтын тухайгаа товчхон ярилаа. Мөн 180 гаруй ахмад буурлууд, залуучууд ирсэн байлаа. Энэ удаа Улаанбаатар хотод төрсөн Чандманий уугуул Сүхбаатарын Бат-Оргил, Сүхээгийн Лхагвадорж, Ганбаатарын Доржпүрэв, Моёорын Шижирбаатар нарын залууст “Чандмань сумын иргэн” батламж гардууллаа.
Сүхбаатарын Бат-Оргил
Сүхээгийн Лхагвадорж /хүндэтгэх шалтгаанаар өөрөө ирээгүй тул аав Сүхээ гуай хүүгийнхээ өмнөөс батламж гардан авсан/
Маарамба Ганбаатарын хүү Доржпүрэв
Уламжлал ёсоор 75 дээш насны ахмадуудаа хүндэтгэн гарын бэлгээр урамшуулж урт насалж удаан жаргахын ерөөл өргөлөө. Энэ жилийн золголт хүндэтгэлд 70 орчим ахмад настан, түүний дотор 90-с дээш настай 3 хүн байгааг нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, хурандаа Пүрэвийн Дамдин танилцуулав. Мөн 80 насны босго алхсан Бэгзийн Дорж, Дансрангийн Цог, Дүгэржавын Дашпунцаг, Дашзэвэгийн Баярмагнай, Шинэхүүгийн Норжмаа, Намжилын Лхамжав нарт хүндэтгэлийн тууз гардуулж баяр хүргэв.
Энэ жилийн золголтын нэг онцлог нь нутгийн зөвлөлийн дэргэдэх “Залуучуудын зөвлөл” болон “Эмэгтэйчүүдийн зөвлөл” идэвхтэй оролцлоо. Залуучуудын зөвлөлийг төлөөлж Ариунаагийн Хүдэрбат "Чандмань сайхан нутаг" дуугаар, "Эмэгтэйчүүдийн зөвлөл"-ийн дарга Шархүүгийн Туяа нар мэндчилгээ дэвшүүлж зарим эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэв. Золголтыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд С.Даваасамбуу, Ц.Баярмаа, Б.Амартүвшин, Н.Цэрэндолгор, Б.Саранбаяр, Н.Даваа Ц.Тэгшрэнцэн, Д.Лувсандорж, А.Хүдэрбат, оюутан залуус хариуцсан тэргүүлэгч гишүүн Х.Байгалмаа, "Залуучуудын зөвлөл"-ийн дарга Г.Төгсхуяг нартаа баярлалаа.
Мэдээ оруулсан: 2019-02-12 10:29:07