Говь-Алтай аймгийн Чандмань сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн хурал боллоо
2019.01.27-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн 2019 оны эхний хурал болж нутгийн зөвлөлийн тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн П.Дамдин, “Чандмань-100” сангийн тэргүүн С.Даваасамбуу нарын тэргүүтэй 22 тэргүүлэгч гишүүн цуглаж зөвлөлдлөө.
Хурлаар нутгийн зөвлөлийн болон “Чандмань-100” сангийн 2018 онд хийсэн ажлын товч тайлан, санхүүгийн зарцуулалтын тайланг танилцуулж цаашид хийх ажлаа төлөвлөн ярилцав.
Нутгийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна.
-
2018 онд 32 тэргүүлэгчтэй ажилласан. 5 тэргүүлэгч гадаад явах, үйл ажиллагаанд оролцохоо больсон гэх мэт шалтгаанаар гарсан тул орон тоог нөхөж өнөөдөр 3 тэргүүлэгчийг өөрсөдтэй нь зөвшилцөж томилохоор болсон. /Х.Байгалмаа, Д.Наранжаргал, Д.Дэвшихжаргал нарыг танилцуулав/
-
Нутгийн зөвлөлийн дэргэд “Залуучууд оюутны зөвлөл” байгуулагдаж, зөвлөлийн тэргүүнээр Г.Төгсхуягийг сонгон ажиллуулахаар болсон бөгөөд нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Х.Байгалмаа, Д.Лувсандорж, Ц.Тэгшрэнцэн, Б.Хишигбаатар нартай хамтран залуу үеийг нутаг сэтгэлтэй, нэгдмэл болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана. Энэ ондоо "Залуучуудын чуулга уулзалт"-ыг Залуучуудын зөвлөл зохион байгуулахаар боллоо.
2. Зохион байгуулсан ажлын тухайд:
-
Сумын 100 жилийн хүрээнд “Чандмань-100” хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцүүлж дууслаа
-
Д.Лувсандорж, Г.Төгсхуяг, Ц.Тэгшрэнцэн нар санаачлан нутгийн иргэдийн шинэ жилийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж 70 гаруй иргэд оролцлоо. Ирэх жилээс нутгийн зөвлөл хамтран өргөн хүрээтэй зохион байгуулна гэж бодож байна.
-
Нутгийн зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ 65-80%ийн ирцтэй 3 удаа хуралдсан. Тэргүүн, гүйцэтгэх захирал, санхүүч нарын хүмүүс 2,3,4-р улиралд 14 удаа уулзалт хийсэн байна. Сумын иргэд, Засаг дарга, ИНХ-ын дарга, ЗДТГ-ын дарга, сургуулийн захирал, соёлын төвийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч зэрэг удирдлагуудтай холбогдож санал авах, хөтөлбөрөө гаргахад гол ажлаа чиглүүллээ.
-
100 хүний нэрийг гаргаж хөтөлбөртэй холбон мөнхжүүлэх эхлэл судалгааг хийв.
-
Монголын эмэгтэйчүүдийн V чуулганд сумаас 23 эмэгтэй оролцсон бөгөөд тэдний 21-ийг нь хүлээн авч санал хүсэлтийг нь сонслоо. Сумд үсчин, гоо сайхан, гутал хувцас засвар, оёдлын үйлчилгээ дутмаг байдгийг ярьж байсан. Нутгийн зөвлөл анхааралдаа авч ажиллахаар боллоо.
-
Сургуулийн захирал тэргүүтэй 20-оод багш нар ирж, хотод ажиллаж амьдарч байгаа ахмад болон залуу багш нартай уулзалт зохион байгуулсан. Уулзалтад нутгийн зөвлөлийн төлөөлөл очиж, хөтөлбөр үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан.
-
Сумд нутгийн зөвлөлийн суурин төлөөлөгчөөр Р.Дашдоржийг томилон 5 чиглэлээр үүрэг хүлээлгэн ажиллуулж байна.
-
2 гол асуудлаар зөвлөмж төсөл боловсруулах явууллаа.
1. Чандманьд ахуйн үйлчилгээний төв байгуулах төслийн үндэслэл зөвлөмж /эмнэлгийн 22 өрөөтэй хуучин барилгыг засварлан ашиглах/
2. Хүрхрээг бага сургуультай, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх багийн төв болгох зөвлөмж
“Чандмань-100” хөтөлбөрийн үйл ажиллагаа, санхүүжилт:
-
2018.03.31-ний өдрийн хуралдаанаар сан байгуулж журмаа баталсан.
-
Сангийн зөвлөл 7 хүний бүрэлдэхүүнтэй. Сангийн тэргүүн С.Даваасамбуу ажиллаж байна.
-
Сард 50.000, жилд 600.0000, 7 жилд 4.2 сая төгрөг хуримтлуулж хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг санхүүжүүлэн гүйцэтгэнэ. Уриалгыг 120 гаруй хүнд хүргүүлсэн ба тэдгээр хүмүүс уриалгыг дэмжин хамтран ажиллаж байгаа.14 чиглэлийн 95 ажлыг одоогоор тодруулах төлөвлөж түрүүчээсээ хийж эхлээд байна. Үүнд:
-
Жаргалсайхан Ботгоно аманд мод тарих ажил эхэлсэн
-
Б.Амартүвшин сурагчдын ТТШ авч эхнээсээ үр дүн гарч байна.
-
Соёлын төвийн 90 жилд 12.1 сая төгрөг зарцуулсан байна.
-
Хүн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэлт 4.0 сая төгрөг. /Санаачлан хөрөнгө оруулсан Даваа, Б.Саранбаяр/
-
Цэцэрлэгийн тохижилт Жаргалсайхан 1.0 сая төгрөг сангаар дамжуулан
-
Мод тарих 3.6 сая
-
“Тэргүүн тэргэл” нуурын орчмын тохижилт, арчлалт 400.000 төгрөг. Нийтдээ 20.9 сая төгрөг зарцуулагдаад байна.
Цаашид:
-
Тэргүүлэгч бүр үүрэг хариуцлагатай, санаачилгатай ажиллана.
-
Сумын веб сайтыг хөтлөх
-
Хөтөлбөрөө сурталчлан хэрэгжүүлэх
-
Нутгийн зөвлөлийн уриа, уриалгыг нэгэн сэтгэлээр дэмжин хамтарч ажиллана
-
Нутгийн зөвлөлийн дэргэд “Залуучууд оюутны зөвлөл” нь Залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулна. Үүнд Нутгийн зөвлөл хамтран оролцоно.
Тэмдэглэсэн: Залуус оюутан хариуцсан тэргүүлэгч гишүүн Х.Байгальмаа
Мэдээ оруулсан: 2019-01-28 09:35:34