ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг " Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" фэйсбүүк бүлгэмээр давхар хүргэж байна.
Нутгийн зөвлөл, сумын удирдлагатай хамтран Чандманий уугуул, суугуул иргэдийн оролцоотойгоор 2017-2024 онд хэрэгжүүлнэ.
 
Нутгийн зөвлөл 2024 онд тохиох Чандмань сумын 100 жилийн ойд бэлтгэж, “Чандмань-100” хөтөлбөр боловсруулсан юм.
Хөтөлбөрийг Нутгийн зөвлөл, сумын удирдлагатай хамтран Чандманий уугуул, суугуул иргэдийн оролцоотойгоор 2017-2024 онд хэрэгжүүлнэ.
Тус хөтөлбөрийн уриа нь:
1. Намаас төрөөгүй сумд төрснөө Насан туршдаа дээдэлж явъя.
2. Өөр хоорондоо эвтэй байя. Өөрийн өнгөтэй тосгон байгуулъя. Хөтөлбөр дараах 13 бүлэг, 93 зүйлтэй, Үүнд:
1. Хэрэгжүүлэх суурь бодлого(8)
2. Иргэдийн амьдралд ая тухтай нөхцөл бүрдүүлэх бодлого(10)
3. Иргэдийн оюун санаа, сэтгэлгээнд өөрчлөлт хийх чиглэлээр баримтлах бодлого(З)
4. Сумын төвөө тохижуулах, хөгжүүлэх бодлого(4)
5. Сум төвөө ногоон болгох бодлого(4)
6. Нутгаараа аялуулъя(2)
7. Газар тариалан хөгжүүлэхбодлого(10)
8. Малчдыг дэмжиж мал аж ахуйг хөгжүүлэх бодлого(10)
9 Үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх бодлого(9)
10. Бүтээн байгуулалтын бодлого(14)
11. Боловсрол, соёлыг дэмжиж хөгжүүлэх бодлого(8)
12. Эмнэлгийг хөгжүүлж, хүн амыг эрүүлжүүлэх бодлого(5)
13. Сум хариуцан шийдвэрлэх асуудал(7)
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн:
1. Цэвэр цэмцгэр тосгон бий болно
2. Сумын төвөө ногоон болгоно
3. Иргэдийн амьдралд ая тухтай нөхцөл бүрдэнэ
4. Газар тариалангийн хөгжил хурдасна
5. Мал аж ахуйд дэвшил гарна
6. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжинө
7. Бүтээн байгуулалтууд хийгдэнэ
8. Боловсрол, соёлын байгууллагуудын үйл ажиллагаа шинэ шатанд гарна
9. Суугуул иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажилд дэвшил гарна
10. Иргэдийн оюун санаанд өөрчлөлт гарна
11. Аялал жуулчлалын хөгжилд дэвшил гарна
12. Бүхэлдээ сумын хөгжил түргэснэ
Хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулан босгох мөнгөн хөрөнгийн тусгай дансыг банканд нээсэн болно. Түүнийг зарцуулах журмыг Нутгийн зөвлөл батлан мөрдөнө.
НУТГИЙН зөвлөл
 
Мэдээ оруулсан: 2019-01-22 14:37:19