ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг " Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" фэйсбүүк бүлгэмээр давхар хүргэж байна.
Сум үүсч байгуулагдсан түүх

Эх сурвалж: "Чандмань сумын дэлгэрэнгүй түүх" номноос
          Бидний уугуул нутаг Чандмань сум анх хэдийд хэрхэн үүссэн тухай үүнээс өмнө судалж тогтоосон зүйл байхгүй байгаа билээ. Он цаг улирах тутам эл асуудал улам бүр бүдгэрэн зарим нэгхүний судалгаагүй бичсэн буруу ташаа зүйл хойч үеийнхэнд үнэн болж үлдэж магадгүй байх тул эл асуудалд нилээд нухацтай хандаж байна.

          Манай сумын уугуул иргэн Ванчинсүрэнгийн Бүнчин агсан 1974 онд “ Говь-Алтай аймаг Чандмань сум” товхимол, мөн Чойжилжавын Сонгино 2004 онд “ Чандмань сумын хураангуй түүх” ном бичсэн бөгөөд тэд уг бүтээлдээ тус сумыг 1924 оны 5- р сарыг 29 ний өдөр байгуулагдсан гэжээ. Гэтэл энэ нь ташаа зүйл байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

Нэг. Олноо өргөгдсөний 14 дүгээр оны 4 дүгээр сарын 26 буюу аргын улирлын 1924 оны 5-р сарын 29 ний өдөр Илдэн гүн Гомбосүрэн агсны хошуунд нийтийн хурал болж, уг хурлаар харъяат   хошууны орлого, зарлага хичнээн болох, мөн хошууны олон нийтийн зовлон зүдгүүр ашиг тусын асуудал юу болох гэх мэт асуудлуудыг хэлэлцээд эцэст нь сонгууль явуулсан байна. "Хошууны даргад төв шударга бөгөөд олны гашуун зүдгүүрийг мэдэх эрдэм бичигт боловсронгуй хүн хэн болохыг зааж, тайж Ойдов, Жаргал, Бэгзжав, ард Ламдаш нарын нэгийг сонгоё гэж их төлөв санал гаргасны дагуу саналыг нууцаар илгээхэд бүгд гишүүн 14 болохоос тайж Бэгзжавыг сонгоё гэсэн нь 10 болсон учир дүрмийн ёсоор олны саналыг дагуулан намын гишүүн бөгөөд тайж Бэгзжавыг нэг жилийн хугацаагаар баталсан” гэж тэр үеийн баримтанд өгүүлжээ. Энэ баримтанд байгаа 1924 оны 5-р сарын 29 гэсэн огноог дээрх зохиогчид сум байгуулсан он гэж бичсэнийг өнөөгийн уншигчид үнэн мэтээр ойлгож яваа билээ. Гэтэл үнэн хэрэгтээ энэ хурал нь сум байгуулах хурал биш, нутгийн захиргааны дүрэм ёсоор жил бүр болох ёстой I Илдэн гүний хошууны ээлжит хурал байсан нь нотлох баримтаар тодорч байгаа юм.

Хоёр. Ардын засаг ялсны дараа 1922 онд Засагт хан аймагт ардын засгийн төлөөний түшмэлээр Сайн ноён хан аймаг, одоогийн Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Э.Рэнжав гэдэг хүн ирж ажиллажээ. Рэнжав 1923 онд нутгийн захиргааны дүрмийн дагуу нилээд хошуудын хурлыг хуралдуулж, хуучин ноёдын эрхийг халж оронд нь хошуудад шинээр дарга сонгон улмаар аймгийн анхдугаар их хурлыг хуралдуулж, аймгийн яамыг байгуулан, чуулган дарга, эрхэлсэн түшмэл нарыг олны зөвшөөрлөөр сонгон ажиллуулжээ. Гэтэл ардын засгийн газраас мөн оны 11-р сарын 22 нд бичиг ирүүлж “ хошууд дор дүрмййн ёсоор нутгийн захиргаа байгуулах хэргийг энэ завсар гүйцэтгэн илтгэж         мэдүүлэн ирүүлээгүй “ гэдгээр аймгийн яам байгуулж,

чуулган дарга сонгон томилсон зэргийг хүчингүй болгосон байна. Иймээс аймгийн жинхэнэ анхдугаар хурлыг 1924 оны 9-р сарын 2 нд Цагаан-Оломд дахин хуралдуулсан бөгөөд энэ хуралд Илдэн гүний хошуунаас Цагаанбаатар гэдэг хүн төлөөлөгчөөр оролцжээ1.

Аймгийн жинхэнэ анхдугаар хуралд оролцсон төлөөлөгчдийн бүртгэл болон хурлын тогтоолд тэдний гарын үсэг зурснаас үзвэл тэд хуучин хошууныхаа нэрээр хаяглан, Засагтханы хошууны Сандаг-Очир, Чойжилсүрэн, Илдэн гүний хошууны төлөөлөгч Цагаанбаатар, Ёст Засгийн хошууны төлөөлөгч Нанзад гэх мэтээр бичсэн байгаа нь 1924 оны 5- р сарын 29-нд Илдэн гүний хошуу ямар нэг сум болж зохион байгуулагдаагүй болохыг давхар нотолж байна.

Ийнхүү манай сум байгуулагдсан тухай өмнөх зохиогчдын бичсэн зүйл ташаа байсан, мөн энэ талаар өөр судалгаа хийсэн хүн үгүй тул эл асуулдлаар нилээд хөөцөлдөж, дараах зүйлийг тодруулав.

Юуны түрүүн Илдэн гүний хошуу цаашид хэрхсэн тухайд дор өгүүлэх хоёр баримт сонирхол татаж байна.

Нэг. Илдэн гүн Гомбосүрэн агсны тамгыг хамаарсан захирагч Бэгзсүрэнгээс олноо өргөгдсөний 13 оны 4 -р сарын 23 буюу аргын тооллын 1923 оны 6-р сарын 9-ний өдөр харъяат яамнаа өргөсөн бичигт “...Манай хошууны өрх 40 өөд болох тул нэгэн баг болгон бүгд захирах нэгэн дарга тавьж байгуулсан.

Багийн дарга мээрэн Самбар, арван гэрийн дарга Цэвэг, тайж Буян, ард Ишжанцан, Ламдаш нар болно  гэсэн байх ба олноо өргөгдсөний 14-р он буюу аргын улирлын 1924 оны 6-р сарын 12 нд өрх ам, мал хөрөнгийн тооллого явуулахад 1-р арван гэрийн дарга Цэвэг хиа, 2-р арван гэрийн дарга тайж Буян, 3- р арван гэрийг дарга Ишжанцан, 4-р арван гэрийн дарга Ламдаш, 5-р арван гэрийн дарга Очир, 6-р арван гэрийн дарга Үржин нийт өрх 58 гэж бүртгэн, тамга дарсан батлах бичгийг Аймгийн яамнаа өргөн мэдүүлсэн байна.

Эдгээр баримт нь Илдэн гүний хошуу 1923-1924 онд 40-58 өрхтэй байсныг харуулж байна.

Хоёр. 1924 оны 9-р сарын 02 нд хуралдсан Хантайшир уулын аймгийн жинхэнэ анхдугаар хурал эхний өдрөөсөө эхлэн аливаа хошуу нийлэн тасрах тухай хэлэлцсэн бөгөөд ингэхдээ Ардын Засгийн газраас 1923 оны 1 -р сарын 5 нд батлан гаргасан “Монгол улсын нутгийн захиргааны дүрэм”-ийг удирдлага болгосон байна.

Тус дүрэмд олон хошуудын 150 өрх бүрийг нэг сум, сумын доторх 50 өрх бүрийг 1 баг болгох, хэрэв үлдсэн өрх сум ба багийн тоонд үл хүрэх нь бий аваас 3 хувийн хоёр хувьд хүрэхийг нь нэг сум буюу баг болгож, үл хүрэхийг нь бусад сум ба багт хавсаргахаар заасан байв.

Энэхүү заалт ёсоор тус Хантайшир уулын аймгийн зарим хошуу тухайлбал Сүжигт засгийн хошуу, Мэргэн засгийн хошуу, Бигэр номун ханы шавь, Илдэн гүний хошуу тэх хошуудыг зэргэлдээх хошуудад шилжүүлэх тухай хэлэлцэн гишүүдээр санал хураалган тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолыи тавдугаарт дараах заалт орсон байна. Үүнд: “...Илдэн гү Гомбосүрэн агсны хошуу болбоос 1 баг болох тул буса; хошуудад хавсарган нийлүүлэх хэмээхэд уул хошууны төлөөлө( Цагаанбаатар дурлахгүй, хэвээр байхыгэрмэлзэх, үүнд хурлыи олон төлөөлөгчид хянан шүүмжилбээс тэдний хошуу хэвээр байхад ашиг завшил үгүй, харин нэгэн хошуутай нийлэлдэ) аваас тэдний ядуу хошуунд их бага албан хаагчдын цалин хэрэглэл, хувийн албан бичиг нэвтрүүлэх сумангийн ацаг сэлбэгийн зэрэг албан үүрэг арвин тусыг бодож эл хошуу нутгийн ойр зэргэлдээг харгалзан, Ёст бэйсийн хошуутай сумын эрхтэйгээр хавсарган нийлүүлэхээр хорин таван төлөөлөгч гар өргөн зөвшөөрч аймгийн яамнаа шилжүүлэн явуулж, уламжлан мэдүүлэн батлан тогтоохоор хэлэлцэн тогтоов”1 гэжээ.

Эндээс Илдэн гүний хошууны 50 гаруй өрх айл Ёст Бэйсийн хошууны захиргаанд орж, тэндэхийн өрх амтай нийлэн нэгэн сумыг үүсгэсэн нь тодорхой болж байна.

Ийнхүү нэгэнт Илдэн гүний хошуу өөр хошуунд нийлсэн тул энэ үед одоогийн Ч^ндманий нутгийн хойт хэсэгт өөр сум байсан эсэх тухайд судлах шаардлага гарсан бөгөөд ийн судалваас дараах зүйл тогтоогдож байна.

Нэг. Хантайшир уулын аймгийн Хантайшир ^улыи хошууны 1924 оны хүн амын бүртгэлээр тус хошуу дараах 12 сумтай байжээ.

  1. Эрдэнэ уул сум занги Буяндэлгэр
  2. Баян-Өндөр сум занги Ишхүү
  3. Бурхан буудай сум, Занги Чойжил
  4. Цэцэрлэг сум занги Пунцагдаржаа
  5. Чандмань сум занги Чойжилсүрэн
  6. Тахилгат уул сум занги Баянмэнд
  7. Биндэръяа гол сум занги Дэлгэр
  8. Өлзийт гол сум занги Намсрай
  9. Дашдаржаан сум занги Пунцагдэлэг

 

  1. Наран-Өндөр сум занги Жамба
  2. Дашинжил сум занги Цэвэгжав
  3. Жаргалант сум занги Загдсүрэн

 

Хантайшир уулын хошуунд 1924 онд байгуулагдсан энэхүү 12 сум нь 1926 онд 13 сум, 1928 онд 16 сум, 1930 онд 9 сум болох зэргээр нэгдэн салж тоо нь байнга өөрчлөгдөж иржээ.

Дээрх сумуудаас манай сумтай ижил нэртэй Чандмань сум нь одоогийн бидний өлгий сум мөн эсэхийг тодруулахаар тэнд бүртгэгдсэн хүмүүсийн нэрийн дансыг шүүхэд тэр дансанд бидний өвөг дээдсээс нэг ч хүний нэр байхгүй байгаа нь уг сум манай сум биш болохыг батлаж байна.

Иймээс тус хошууны өөр сумуудын дотор манай сумын иргэдээс бүртгэгдсэн эсэхийг хөөн үзсэн бөгөөд ингэхэд Эрдэнэ уул сумын хүн амын дансанд бидний өвөг дээдсийн нэр, айл өрхийн бүртгэл байгаа нь олдсон юм. Энэ бүртгэлээс зарим баримтыг дурьдая.

Эрдэнэ уул сумын Өмнөд багийн 1-р арван гэрийн дансанд Далай 55 настай, үүний хөвгүүн Түндэв 35 настай, эхнэрЯнжмаа 21 настай мөн хөвгүүн Дүвзээ 32 настай, эхнэртэй, хүү Дүгэрсүрэн 16 настай гэж бүртгэсэн нь бидний сайн мэдэх ихэмч Монхор агиа ( аав нь Дүвзээ) их эмч Шатарбалын ( аав ньТүндэв) нарын удам угсааныхан байна. Мөн энэ арван гэрт Пүрэв 41 настай, эхнэр Лхамсүрэн 30 настай, дүү Лаврин 25 настай гэсэн нь хурандаа Дамдин (аав нь Пүрэв) -ийн удмынхан юм.

Энэ мэтээр өмнөд багийн 2-р 10 гэрт Аварзэд 41 настай, эхнэр Сүрэнхүү, ах Данзан, дүү Пунцаг, Омбо Махшир ,3-р 10 гэрт Буян-Очир 59 настай, эхнэр Пагам, хүү Самдан (Жамц ах), Лувсансодов (Дамдинсүрэн ).

Мөн Өлзийхутаг 46 настай, эхнэр Түдэв, хүү Лодон, Батсуурь (Суурь ах), эх Соль.
4-р арван гэрт Лувсандамба 58 настай, эхнэр Сэмнэд, нагац Мандал 83 настай (лам ) Чойжилжав (лам ), Намжилдоо (лам), Чойбал, Лүндэн Жанчив гэж бүртгэгдсэн

5-р арван гэрт дарга Дориг 50 настай, эхнэр Сүрэн, хүү Дамдин ( Дамдинжав ) хүү Эрдэнэ, хүү Насанбуян ( Насмай ), мөн энэ арван гэрт Манахүү 9 настай, эх Бадам, ах Галсан( Сан ), ах Гэлэнхүү гэж бүртгэгдсэн нь цөм манай сумын хүмүүс байна. Энэчлэн Думдад багийн нэгдүгээр арван гэрт Ганжуур 57 настай, дүү Жамъян 52 настай, ач Балтсүх, Бухат Бөгтгөөн, халзан Жонгор гэж бүртгэгдсэн нь миний ээж Янжмаагийн аав, түүний ах дүүс, 2-р арван гэрт Чанцал 58 настай, эхнэр Данжгар, хүү Чойжав, Бадарч, Чанрав, Дахад, Дашзэвэг, Пүрэв гэж бүртгэгдсэн нь инженер Ч.Баатарсүрэнгийн өвөг дээдэс, мөн арван гэрт Гүржав 41 настай, эхнэр Хандсүрэн, ах Гончигсүрэн, дүү Яндаг, Намсрай гэж бүртгэсэн нь миний өвөг аав Бааваа (Дашзэвэг) тэргүүний дөрвөн хүү, мөн Сандаг 58 наста\л, эхнэр Янжив, хүү Шархүү, Цэвэг , эгч Намжил, зээ Олзвой гэсэн нь миний аав Рэгжийбуугийн нагац ба ах нар нь байна.

Энэчлэн тус багийн 3-р арван гэрт Дамбий 63 настай, хүү Налжир, хүү Дамбал 35 настай, хүү Шүхэр 30 настай, хүүхэн Хумбага 24 настай гэж бүртгэсэн нь Шошоон бага ахын авга талынхан байна.

Ийнхүү Эрдэнэ уулын сумын Өмнөд ба дундад багийн зуу гаруй өрх айл нь одоогийн Чандмань сумын ард иргэд байх бөгөөд харин тус сумын хойд багт харъяалагдах 60 гаруй айлын дотор танил нэр гарахгүй байгаа нь энэ өрх айлууд хожим өөр суманд харъяалагдсан байж болохоор байна.

Энд яригдаж байгаа Эрдэнэ-уул сум нь одоогийн Говь- Алтайн Эрдэнэ сум биш, манай Эрдэнэ уулаар нэрлэгдсэн сум болох нь дараах баримтаар тогтоогдож байгаа юм.

Манай сумд Эрдэнэ уул нэртэй эл сум байгуулагдаж байх 1924 онд хуучин Ест засгийн хошуу болох тэр үеийн Хантайтр уулын аймгийн Жавхлант уулын хошуунд 8 сум байсан бөгөөд тэдгээр нь

Чандмань уул

Жинст Өлзийт

Баяни,агаан

Цагаан уул

Цогт

Баян-Өндөр

Эрдэнэ сумууд юм.

Жавхлантын хошуунд ийнхүү Эрдэнэ нэртэй тусгай сум гаа нь Эрдэнэ-бишрэлт Засагт ханы хошууны Эрдэнэ-уул нь энэ Эрдэнэ сум биш болохыг тодорхой нотолж байна. нь энэ үед өөр өөр хошуунд ижил нэртэй сумууд олон байсан өөр бусад баримтаас харагддаг юм.

Хоёрт. 1930 онд хуралдсан МАХН-ын 8-р их хурлын шийдвэрт “ тус улсын дэвсгэр нутгийг эдийн засгийн талаар анги хувааж хошуудыг устган аймгийг олон болгох  хуучин манжийн хан вангуудын ёсыг баримтлан байгуулсан засаг захиргааны байдлыг бүр мөсөн өөрчилж, эдийн засгийн байдлыг дагуулан байгуулахаас гадна, ерөнхийдөө 2 шаттай болговол зохино”1 гэж заасан тухай “ Завхан аймгийн түүх” номонд тэмдэглэжээ.

Энэ шийдвэр болон үүнтэй уялдуулан 1930 оны 5-р сарын 1-нд Засгийн газраас гаргасан 18-р тогтоолыг үндэс болгон нутгийн захиргааны байгуулалтын комиссуудыг байгуулахад Хантайшир уулын аймгийг Өрнөговь, Завхан хоёр аймаг болгон хуваах комиссын Өрнөговь аймгийг хариуцсан даргаар Улсын бага хурлын гишүүн Дэмбэрэлийг томилон ажилуулсан байна1.  Энэхүү Дэмбэрэл Хантайшир уулын аймгийн Хантайшир уулын хошууны төлөөлөгчдийн хурлыг 1930 оны 8-9 - р сард хийж, олон ардын санал шүүмжлэлийг харгалзан тус хошууны нутаг дахь хуучин сумуудыг нэгтгэн Тайшир, Дэлгэр, Эрдэнэ, Бигэр, Баян, Наран, Рашаант гэсэн 7 сум байгуулах санал боловсруулан Засгийн газарт тогтоолоор өргөн мэдүүлжээ. Тус тогтоолд: “ Эрдэнэ уул сумын хагасыг, Жавхлант уулын хошууны Чандмань сумын ихэнхтэй нийлүүлэн Эрдэнэ сум хэмээн нэрийдэх” гэж тусгайлан заасан байна.

Энд “ Эрдэнэ уул сумын хагас” гэж заасны учир нь Дэлгэр сумыг байгуулахдаа Эрдэнэ сумаас 60 өрхийг таслан авч тэнд нийлүүлсэн байдаг бөгөөд энэ 60 өрх нь бидний өмнө өгүүлсэн Эрдэнэ сумын хойт багийн танил биш 60 өрх мөн бололтой байна.

 

 

Орон нутгаас хүргүүлсэн дээрх саналыг Засгийн газар, Улсын бага хурлын тэргүүлэгчид хэлэлцээд зарим зүйлийг өөрчилсөн байдаг бөгөөд үүний дотор аймгийн нэр Өрнөговь байсныг Алтай болгож, Рашаант сумыг Түмэн сум, Эрдэнэ сумыг Чандмань сум гэж нэрлэхээр тогтон эцсийн шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрээр Жавхлант уулын хошууны Өлзийт, Эрдэнэ, Цагаан-уул 3 сумыг нийлүүлж одоогийн Говь-Алтай Эрдэнэ сумыг үүсгэсэн ба тус хошууны Жинст, Баянцагаан, Баян-Өндөр нь бие даасан сумууд хэвээр байгаад хожим Баянхонгор аймгийн сумууд болсон.

Ийнхүү 1924 онд Хантайшир уулын хошууны нутаг дээр байгуулагдсан Эрдэнэ уул сум, Жавхлант уулын хошуунаас Илдэн гүний хошуутай нийлүүлэн байгуулсан Чандмань уул хоёр сумыг хооронд нь нэгтгэн Алтай аймгийн Чандмань сумыг 1931 оны 3-4 сард байгуулсан болох нь дээрх түүхэн баримтуудаар тогтоогдож байна.

Чандмань сумыг ийнхүү 1931 онд анх байгуулахдаа 7 багтай зохион байгуулсан бөгөөд 1933 оны хүн амын тооллогоор 1-р баг 72 өрхтэй, 2-р баг 101 өрхтэй, 3-р баг 67 өрхтэй, 4-рбаг 63, 5-р баг 81, 6-р баг 86,7-р баг 67 өрхтэй байжээ. Энэхүү багийн бүтэц 1959 он хүртэл удаан хугацаанд хадгалагдсан болохоор; хүмүүс одоо хир долоогийнхон, хоёрынхон, нэгийнхэн гэх мэтээр ярих нь элбэг байдаг билээ.

1931 онд байгуулагдсан Алтай аймаг 1934 онд татан буугдаж, Завхан аймагтай нийлэхэд манай сумд ямар нэг өөрчлөлт оролгүйгээр Завхан аймгийн Чандмань сум гэжI хаяглагдаж явсан ба 1940 онд Говь-Алтай аймаг, Завханаас тусгаарлан бие даан байгуулагдахад Говь-Алтай аймгийн Чандмань сум гэж нэрлэгдсэн хэвээр түүхэн хөгжлийн он жилүүдийг үдсэн үнэн түүхтэй байна

 

 

 

Мэдээ оруулсан: 2018-10-22 10:33:01