ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 9179-0101 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг " Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" фэйсбүүк бүлгэмээр давхар хүргэж байна.
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд болно
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд буюу энэ ням гаригт болно.
 
Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.
 
Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон аж. Түүний багш Исэгахама Ояката бол мэргэжлийн сүмогийн 63 дахь Их аварга Асахифүжи билээ.
 
Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгснээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, "Шинэ Монгол – 2" сургуулийг Яармагт барьж байгуулан энэ есдүгээр сарын 1-нд нээсэн. Мөн тэрбээр зураг зурах авъяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан ажээ.
Мэдээ оруулсан: 2018-09-28 11:19:29