ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 9179-0101 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг " Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" фэйсбүүк бүлгэмээр давхар хүргэж байна.
“Чандмань-100” хөтөлбөр

 

 

Сайн байцгаана уу, нутаг нэгт ах, дүү нар аа!

 

Та бидний болон өвөг дээдсийн маань төрж өссөн өлгий нутаг Чандмань сум байгуулагдсаны 100 жилийн ойг угтан “Чандмань-100” хөтөлбөрийг боловсруулан гаргаж, 2018 оноос хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь 2024 онд тохиох сумынхаа 100 жилийн ой хүртэлх хугацаанд сумаа хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхэд оршиж байгаа билээ.

 

“Чандмань-100” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэх юм. Үүнд:

               1. Цэвэр цэгцтэй суурин бий болно.

               2. Сумын төв ногоон болно.

     3. Иргэдийн амьдралд ая тухтай нөхцөл бүрдэнэ.

              4. Мал аж ахуй эрхлэлтэд дэвшил гарна.

              5. Газар тариалангийн хөгжилд ахиц гарна

              6. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжинө.

              7. Бүтээн байгуулалтууд хийгдэнэ.

     8. Боловсролын байгууллагын үйл ажиллагаа шинэ шатанд гарна

              9. Соёлын байгууллагын тохижилт үйлчилгээ шинэчлэгдэнэ.

              10. Суугуул иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажилд дэвшил гарна

             11. Иргэдийн оюун санаанд өөрчлөлт орно.

             12. Аялал жуулчлал хөгжинө.

Хөтөлбөрөө санхүүжүүлэх зорилгоор “Чандмань-100” сан байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг санг бүрдүүлэхэд идэвхтэй оролцон нутагтаа ач тус үзүүлсэн хүмүүсийг мөнхлөн үлдээх болзол гаргасныг Та бүхэн анзааран мэдэж байгаа гэж бодож байна.

Нутаг нэгт ахан дүүс Та бүхнийгээ унаган нутгаа хөгжүүлэхэд нэгдмэл санаа, нэг зорилгын дор хамтарч ажиллан, хэний ч анхаарал татах, ариун үйлс бүтээхийг уриалж байна.

Та бүхэндээ аз жаргал, сэтгэлийн амар амгалан, сайн сайхан бүхнийг ерөөж, амжилтыг хүсье.

 

ТЭРГҮҮН    Р.НЯМДОРЖ

 

Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн өргөтгөсөн хурлаар    хэлэлцэж батлан, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталгаажуулав.

Нэг. ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ БОДЛОГО

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

1.

Сумын эдийн засгийн хөгжлийн үндсэн салбарыг:

  1. Мал аж ахуй
  2. Газар тариалан
  3. Жижиг дунд үйлдвэр
  4. Алт олборлолт
  5. Нүүрсний уурхайн ашиглалт
  6. Аялал жуулчлал гэж үзэн бодлогоор хөгжүүлнэ.

 

 

 

 

 

2018-2024

 

 

 

 

 

 

2.

Дараах хоёр уриаг иргэд, албан тушаалтнууд үйл ажиллагаандаа удирдлага болгоно. Үүнд:

1.Намаас төрөөгүй сумд төрснөө

   Насан туршдаа дээдэлж явъя.

2.Өөр хоорондоо эвтэй байя

   Өөрийн өнгөтэй суурин байгуулъя

 

 

 

2018-2024

 

 

 

 3.

Чандмань сумын 100 жилийн ойг угтаж, “Чандмань-100” хөтөлбөр боловсруулан гаргах

 

2017-2018

 

 

 

 

4.

Сумын иргэдэд хамтач үзэл санааг төлөвшүүлж, төрөлх сумаа хөгжүүлэхэд нэгдмэл санаа, нэг зорилгын дор хамтарч ажилладаг зан чанарыг амьдралд нэвтрүүлэх

 

 

 

2018-2024

 

 

 

 

5.

Сумдаа үр бүтээлтэй ажиллах мэргэжилтнүүдийг бодлогоор бэлдэн, тэдэнд нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх

 

 

2018-2024

 

 

 

 

 

 

6.

Сумандаа ажиллаж амьдарч байгаа залуучуудыг зөв бодол тэмүүлэлтэй,  өөдрөг үзэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, идэвхтэй, хөдөлмөрч иргэн болгон төлөвшүүлэхэд Улаанбаатар хот дахь иргэд, залуучууд бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах.

 

 

2018-2024

 

 

7.

Чандмань сумаас “Чандмань” нэртэй брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх

 

 

 

 

 

8.

Нутгийн зөвлөлөөс сумын удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран “Чандмань-100” сан байгуулж, хөрөнгө босгох

 

 

2018-2024

 

 

 

 

9.

“Чандмань-100” хөтөлбөрийн хүрээнд сумын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан хүмүүсийн үйлсийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор “Мөнхийн дурсамж” ханан байгууламж бүтээн босгох

 

 

 

2018-2024

 

 

 

10.

“Чандмань судлал”-ын хүрээнд сумын  хүн ардын түүх, уламжлал болон бусад судалгааг хийх

 

2018-2024

 

 

 

Хоёр. ИРГЭДИЙН АМЬДРАЛД АЯ ТУХТАЙ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЭХ БОДЛОГО

(“ХОТЫН ИРГЭД ШИГ АМЬДАРЪЯ”)

 

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

1

“Заан хаус”-ын халуун ус, буудлын үйлчилгээг өргөтгөн сайжруулах

 

2017-2018

 

 

 

2

“Заан” цэцэрлэгийг хүүхэд, залуучууд, ахмадуудын амралт, зугаалгын бүс болгон тохижуулах

 

 

2017-2024

 

 

 

3.

Сумын төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, гэгээлэг орчныг бий болгох

 

2018-2020

 

 

 

4.

 Хүүхэд залуучуудад хөл бөмбөгөөр хичээллэх орчин, нөхцлийг бүрдүүлэх

 

2019-2020

 

 

 

5.

Сумд хоккейн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн арга зүй, өмсгөл хэрэгслэлээр хангах

 

2019

 

 


 

Гурав. ИРГЭДИЙН ОЮУН САНАА, СЭТГЭЛГЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГО

(“ОЙЛГОЛТ ЗӨВ БОЛ ҮЙЛДЭЛ ЗӨВ”)

 

 

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

 

1

Иргэдэд төрөл бүрийн сэдвээр  лекц уншиж, тэдэнд зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл бий болгох

 

2019-2024

 

 

 

 

  2

Сумд болон Улаанбаатар хотод жилд 2-3 төрлийн спортын тэмцээн зохион байгуулж, иргэдийн харилцан ойлголцол, хамтач үзэл санааг хөгжүүлэх

 

2019-2024

 

 

 

3

Иргэдэд тодорхой чиглэлээр сургалт явуулж, ур чадвар, дадлага эзэмшүүлэн  мэргэшүүлэх

 

2019-2024

 

 

 

4

Сумын иргэдийн дунд болон багуудын хооронд ажил хөдөлмөрийн уралдаан зарлаж, Нутгийн зөвлөлөөс шагнаж урамшуулдаг журам тогтоон  хэрэгжүүлэх

 

2019-2024

 

 


 

Дөрөв.СУМЫН ТӨВӨӨ ТОХИЖУУЛАХ, ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

(“ЦЭВЭР ЦЭГЦТЭЙ СУУРИНГИЙН ТӨЛӨӨ”)

 

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

 

 

1

Сумын төвөө шинжлэх ухаанч төлөвлөлтийн чиг баримжаагаар зөв хөгжүүлэх зорилгоор  байршлын зураг боловсруулан гаргах

 

 

2019

 

 

 

2

Хогыг газар ухан булж, сумын төвийн орчноо цэвэр цэгцтэй болгох

 

2018

 

 

 

3

Сумын төвийн гол замыг хатуу хучилттай болгох

2020-2023

 

 


 

Тав. СУМЫН ТӨВӨӨ НОГООН БОЛГОХ БОДЛОГО

(“БАЙГАЛИА БАЯРЛУУЛЪЯ”)

 

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

 

 

1

Сумын төвд байгуулах ногоон байгууламжийн байршлын зураг гарган албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр мод тарьж ургуулах

 

2018 -2024

 

 

 

 

2

”Ногоон хэрэм”-д 250м блокон хашаа барьж, салхи, элсний нүүдлээс ойн зурвасыг хамгаалах.

 

 

2018

 

 

3

Сумд “Ээж төгөл” байгуулах талбайн байршлыг тогтоож хашаажуулан, план зураг гаргах

 

2019

 

 

 

  4

“Ээж төгөл”-д сумын уугуул, суугуул хүн бүр жилд 2-оос доошгүй мод тарьж, түүнийгээ тордож ургуулан аав ээждээ мөнхийн дурсгал үлдээх

 

 

2019-2024

 

 

 

Зургаа. БАЙГАЛЬ ХАМГААЛАХ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

(“НУТГИЙН САЙХНААР БАХАРХЪЯ”)

 

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

 

1.

Чандмань сумд аялал жуулчлалыг хөгжүүлэх  маршрут гарган сурталчилж, жуулчдыг татах

 

2018-2020

 

 

 

2.

Чандмань хайрхан болон бусад байгалийн үзэсгэлэнт газруудаа аялал жуулчлалын маршрутанд оруулж, гадаад дотоодын жуулчдад таниулах

 

 

2019

 

 

 

3.

“Тэргүүн тэргэл” нуурыг амралт зугаалгын бүс болгон тохижуулах

 

2017-2020

 

 

 

4.

Ботгоно голын зуслангийн орчинд мод тарьж, амралтын бүс байгуулах.

 

2018-2024

 

 


Долоо. МАЛЧДЫГ ДЭМЖИЖ, МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

(“БУЯНТ МАЛЫН ӨГӨӨЖӨӨ АРВИЖУУЛЪЯ”)

 

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

 

1.

Малчин айлуудыг сарлагжуулах аян  өрнүүлэх

 

2018-2024

 

 

 

2

Эцэг, эхийн малч удмыг залган малчин болох залуучуудыг бүх талаар дэмжих

 

2018-2024

 

 

 

3.

Ус дутагдалтай 6 байршилд гүн өрмийн худаг гарган бэлчээр ашиглалтыг сайжруулах

 

2019-2024

 

 

 

 

 

4

Сумын мал эмнэлгийг хөгжүүлэх, малыг эрүүлжүүлэх ажилд Чандмань сумын харьяат Улаанбаатар хотод амьдарч буй малын эмч, зоотехникч, мал эмнэлгийн ажилтнуудыг идэвхитэй оролцуулах

 

 

2019-2024

 

 


Найм. ГАЗАР ТАРИАЛАН ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

(“ЭМТ АРВАЙ, ШИМТ ХАДЛАНГАА БРЭНД БОЛГОЁ”)

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

1

Чандмань сумд газар тариалан хөгжүүлэх боломжийг судлаж дүгнэлт гаргах

 

2017-2018

 

 

 

2.

Тариалах талбайн хөрсний үржил шимийг лабораторид шинжлүүлэн дүгнэлт гаргуулах

 

2017-2018

 

 

 

 

 

 

3.

Хүрхрээгийн газар тариалангийн хүчин чадлыг нэмэгдүүлэхдээ талбайг ихэсгэх үү эсвэл нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх үү гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэн зөвлөмж гаргах

 

 

 

2017-2018

 

 

 

4

Шар бүрдэнэ, Холбоогийн хонхорт тариалан эрхлэх боломжтой эсэхийг судлан дүгнэлт гаргах

 

2018

 

 

 

 

5.

Тэргүүн тэргэл нуурын орчмын 30 га талбайд тэжээлийн ургамал болон хүнсний  ногоо тариалах боломжтой эсэхийг тогтоон, оновчтой шийдвэр гарган хэрэгжүүлэх

 

 

 

2019-2024

 

 

 

  6.

Арвайн гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн зах зээлд нийлүүлэх хэмжээг өсгөх, гар аргаар арвайн гурил хийх хөдөлгөөнийг дэмжих

 

 

2017-2020

 

 


Ес. ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

(“ГАР ХӨДӨЛБӨЛ АМ ХӨДӨЛНӨ”)

 

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

 

1.

Хуучин хүн эмнэлгийн барилгыг засварлаж, ахуй үйлчилгээний төв болгох

 

2018-2019

 

 

 

2.

Ахуй үйлчилгээний төвийг үр ашигтай ажиллуулах зөвлөмж боловсруулан, үйл ажиллагаанд мөрдөн хэрэгжүүлэх

 

2018-2020

 

 

3.

Түүхий эд хүлээн авах, ангилах цех байгуулан ажиллуулах асуудлыг судлан шийдвэрлэх

 

2019

 

 


Арав. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БОДЛОГО

(УЛСЫН ТӨСӨВ БА ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТААР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ)

 

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

1

Сумд 320 хүүхдийн шинэ сургууль барьж, ашиглалтанд оруулах

 

2018-2019

 

 

2.

Сурагчдын дотуур байрны өргөтгөл барих

 

2018-2019

 

 

3.

Хүрхрээ сууринг байнгын цахилгаан эрчим хүчний хангамжтай болгох

 

2018-1919

 

 

4.

Сумыг интернетийн сүлжээнд холбож, интернет үйлчилгээ нэвтрүүлэх

 

2017-2018

 

 

5.

Мах боловсруулах үйлдвэр барих

2018-2019

 

 

6.

Хүүхдийн цэцэрлэгт өргөтгөл хийх

2019-2020

 

 

7.

Сумын төвийн нэгдсэн халаалтын  зураг төсвийг хийх

 

2019-2020

 

 

8.

Сумын төвийг нэгдсэн халаалттай болгох

 

2021-2024

 

 


Арван нэг. БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИЖ, ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

(БОЛОВСРОЛТОЙ ИРГЭНИЙ ТӨЛӨӨ)

 

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

1

Сургуулийн стратеги төлөвлөгөө боловсруулан, хэтийн хөгжлийг тодорхойлох

 

2017-2018

 

 

2

Сургуулийн анги кабинетуудыг орчин үеийн сургалтын техник төхөөрөмжөөр тоноглон жишиг сургууль болгох

 

2017

 

 

3

Сурагчдаас жил бүр түвшин тогтоох шалгалт авч байх

 

2017-2024

 

 

4

Монгол хэл, математик, байгалийн шинжлэл, англи хэлний хичээлүүдээр олимпиадыг жил бүр ээлж дараалан зохион байгуулж, хэвшүүлэх

 

2017-2024

 

 

5

Багш нарыг мэргэшүүлэн, ур чадварыг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх

 

2018-2024

 

 

 

 

6.

Сумын сургуулийг хөгжүүлэхэд Улаанбаатарт ажиллаж, амьдарч байгаа нутгийн харьяат багш нарын оролцоог нэмэгдүүлэх

 

2018-2024

 

 


Арван хоёр. СОЁЛЫГ ДЭМЖИН ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

(СОЁЛТОЙ  ИРГЭНИЙ ТӨЛӨӨ)

 

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

 

1.

Чандмань сумд соёлын байгууллага үүсэн хөгжсөн түүхийг судлан тогтоох

 

2018

 

 

 

 

2.

Соёлын төвийн 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Соёлын төвийн тохижилтонд тодорхой хөрөнгө оруулалт хийх

 

 

2018

 

 

 

 

3.

Соёлын төвийн орон нутгийг судлах  танхим/музей/-ын бүтцийг шинэчлэн шинээр дэглэх, цаашид агуулгыг баяжуулан хөгжүүлэх

 

2018-2024

 

 

 

 

4.

Соёлын төвийн 2-р давхрыг халаалттай болгон иргэдэд үйлчлэх ая тухтай нөхцлийг бүрдүүлэх

2018

 

 

 

5.

Соёлын төвийг дээвэрлэн ус дусаал гоождоггүй болгох

 

2019

 

 


Арван гурав. ЭМНЭЛГИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ХҮН АМЫГ

ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БОДЛОГО

(“ЭРҮҮЛ САРУУЛ ИРГЭНИЙ ТӨЛӨӨ”)

 

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

 

1.

Сумын хүн эмнэлгийг оношлогоо шинжилгээний тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлэх

 

2018-2020

 

 

 

2.

Эмч, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх

 

2018-2024

 

 

 

3.

Чандмань сумд эмнэлгийн байгууллага үүсч хөгжсөн түүхийн судалгаа хийж, ном бүтээх

 

2019-2020

 

 

4.

Эмнэлгийн хашааг өргөтгөн томсгох

2019-2020

 

 

 

 

5.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тэднийг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа нутгийн харьяат эмч, эмнэлгийн ажилтнуудыг  зохион байгуулалттай оролцуулах

 

 

 

2018-2024

 

 


Арван дөрөв. СУМЫН ХАРИУЦАЖ, ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ

Мэдээ оруулсан: 2019-03-07 10:23:35

Д.д

Хийх ажил

Гүйцэтгэх хугацаа

Зардал

Хариуцах эзэн

 

1

Сумын  хилийн цэсийг шалган баталгаажуулах

 

2019

 

 

 

 

2

Багийн зохион байгуулалтыг өөрчилж, сумын төвд нэг баг, хөдөөд дөрвөн баг байх зохицуулалт хийх

 

 

2018

 

 

 

3.

Сумд жишиг өрх бий болгох болон  хаус хороололтой болох хөдөлгөөн өрнүүлэх

 

2018-2024

 

 

 

 

4.

Сумын төвд 8-12 айлын нэг загварын тохилог орон сууц барих хэтийн зорилго дэвшүүлэн холбогдох асуудлуудыг дэс дараатай шийдвэрлэх.

 

 

2020-2024

 

 

 

 

5.

Хүрхрээд багийн төв байгуулж тохижуулах,  хүн эмнэлгийн хэсэг, бага сургууль  байгуулах зэрэг асуудлыг судлан шийдвэрлүүлэх

 

2019-2022

 

 

 

 

6.

Сумын төвийн хорооллын үзэмжийг сайжруулах зорилгоор хашаануудын төв зам руу харсан талыг нэг төрлийн материалаар хийж жигдрүүлэх

 

 

2019-2020

 

 

 

 

 

7.

Хуучин цэцэрлэг, холбоо, гуанз, цагдаагийн байр  орчмын банзан хашаа болон Алаг хайрханы 5-р гудамжны бүх айл, 6-р гудамжны зарим айлуудын модон хашааг өөр материалаар сольж жигдлэх

 

 

2018-2020

 

 

Монгол улс, Говь-Алтай аймаг,Чандмань сум
9179-0101, 9929-4980
gtugskhuyag@gmail.com